MSports logo
ИРЭХ “NBA”-ИЙН УЛИРАЛД ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ТОГЛОГЧИД, АЖИЛТНУУД ДОЛОО ХОНОГ БҮР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА
  • А
    Админ

    8 сарын 30

  • ИРЭХ “NBA”-ИЙН УЛИРАЛД ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ТОГЛОГЧИД, АЖИЛТНУУД ДОЛОО ХОНОГ БҮР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА

    “NBA”-ийн 2022-23 оны улирал “Ковид 19-ийн вакцинд хамрагдаагүй тоглогчид болон багийн арын албаны ажилчид долоо хоног бүр заавал шинжилгээ өгөх ёстой” гэдэг дүрмийг баталжээ. Энэ дүрэм нь зөвхөн вакцинд хамрагдаагүй тоглогчдоос гадна “Ковид-19” тусаад эдгээд удаагүй тоглогчдод хамааралтай гэдгийг лигийн зүгээс мэдэгджээ. Мөн ковидын шинж тэмдэг илэрсэн, гэр бүлийн хэн нэгэн нь ковидоор өвдсөн бол тэр дариуд нь лигт мэдэгдэх ёстой. Харин бусад тоглогчдын хувьд багийн болон лигийн эмч эсвэл эрүүл мэндийн байгууллагаас шинжилгээ өгөхийг шаардаагүй бол энэ дүрэм хамааралгүй юм. Мөн амны хаалтыг заавал өмсөх шаардлагагүй болж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэн газруудад амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. 

    “NBA”-ийн коммисар Адам Силвэр: “ Шинэ улирал эхлэх үед бидний лигийн хүрээнд хэрэгжүүлж байсан эрүүл мэндийн дүрмүүд, тэр дундаа тоглогчдын эрүүл мэндийн протокол зэрэг энгийн байдал руу орох боломжтой харагдаж байна. Би энэ хоёр жил хагасын хугацаанд ковидын талаар юуг ч тооцоолох хэрэггүй, харин бидний замд тааралдсан саад болгонд бэлэн байх хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэж долоодугаар сард болсон лигийн удирдах зөвлөлийн уулзалтаар хэлж байжээ. Ирэх улиралд мөрдөгдөх тус дүрмийг “NBA” Лигийн тоглогчдын холбоо(NBPA)-нд танилцуулсан бөгөөд тоглогчдын холбоо энэхүү дүрмийг зөвшөөрсөн байна. 

    Э.Мандалбаяр