Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн багууд Швед улсын Östersund хотод болж байгаа Storsjöcupen тэмцээнд В.Мөнхжаргал болон Ч.Төрболд дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож 14 насны баг шөвгийн 16-д шалгарч чадсан бол 11 насны баг аваргын алтан медаль хүртэж гайхалтай амжилтыг үзүүлжээ.
Монголын хөлбөмбөгийн Дэрэн клубийн академийн 11 насны тамирчид Европ тивд аварга авч гайхалтай амжилт үзүүллээ
7 сарын 6


Дэрэн академийн 11 насны баг тамирчид хэсэгтээ 52 гоол хийж ердөө 1 гоол алдав
· Хэсгийн эхний тоглолтоо Норвегийн Lierne IL багийн эсрэг 20:0 харьцаатай хожсон
· Хэсгийн 2 дахь тоглолтоо Шведийн Ope IF багийн эсрэг 15:0 харьцаатай хожсон
· Хэсгийн 3 дахь тоглолтоо Норвегийн Nationalkameratene SK багийн эсрэг 6:1 харьцаатай хожсон
· Хэсгийн сүүлийн тоглолтоо Шведийн IFK багийн эсрэг 11:0 харьцаатай хожсон

Дэрэн академийн 11 насны баг тамирчид хасагдах шатанд:
· Шөвгийн 16-д Шведийн IFK Östersund Rod 2 багийн эсрэг 14:1 харьцаатай хожсон
· Шөвгийн 8-д Норвегийн VUKU IL багийн эсрэг 10:1 харьцаатай хожсон
· Хагас шигшээд Шведийн IFK Östersund Rod 1 багийн эсрэг 3:3 харьцаатай тэнцэж 11 метрийн торгуулийн цохилтоор 5:4 харьцаатай хожсон
· Аваргын төлөө Норвегийн Kattem IL багийн эсрэг 7:4 харьцаатай хожиж аварга болсон.
Дэрэн клубийн академийн баг тамирчдад баяр хүргэе.
