NBA-ийн финалын тоглолт болон драфтын үйл ажиллагаа дууссаны дараа багуудын менежерүүд хамгийн завгүй үе шатандаа ороод байна. Зөвхөн багийн менежерүүд ч биш тоглогчид, чөлөөт агентууд, удирдлагууд гээд ирэх улирлын дайралтдаа сүүлийн хэдэн хоног идэвхитэй бэлдлээ.
НБА Тойм: Хамгийн сүүлийн үеийн солилцоонууд
7 сарын 4


Финикс Санс багийн довтлогч Кевин Дюрант Хьюстон Рокетс баг руу явлаа. Лигийн эргэн тойронд байгаа багууд хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч Яннис Антетокоунмпо болон түүний Милуоки Бакс багт тоглох ирээдүйг анхааралтай ажигласаар. Нью-Йорк Никс ахлах дасгалжуулагчаа хайсаар байгаа бөгөөд Бостон Селтикс Жэйсон Тэйтумыг эдгэрэх хүртэл Плэй-оффын байранд тэсч үлдэхийн тулд бүрэлдэхүүнээ эрс өөрчилж байна.
Мемфис Гриззлис болон Орландо Мэжик багууд солилцоо наймааны улирлыг олон тоглогчтой, олон сонголттой гэрээгээр дуусгалаа. Десмонд Бэйн Кентавиус Колдуэлл-Поп, Коул Энтони зэрэг тоглогчид солигдлоо.
Мягмар гарагт NBA-аас 2025-26 оны улиралд багуудын цалингийн дээд хязгаарыг 154,647 сая доллараар тогтоосон бол татварын хэмжээг 187,895 сая доллараар тогтоолоо. Эхний дээд хязгаарыг 195,945 сая ам.доллар, хамгийн дээд хязгаарыг 207,824 сая ам.доллар байхаар тогтоосон байна.
Одоо та бүхэнд энэ сарын эхээр болсон томоохон наймаанууд болон гэрээнүүдийг хүргэе!
07-р сарын 02-нд
- -NBA-ийн аварга, MVP Шай Гилжиус-Александр Оклахома Сити Тандер багтай 2030-31 он хүртэл дөрвөн жилийн 285 сая долларын супер макс гэрээг сунгахаар тохиролцлоо. Энэхүү сунгалт нь NBA-ийн түүхэн дэх тоглогчийн жилийн хамгийн том цалин болж байна.
- -Төвийн тогогч Ябуселе Нью-Йорк Никс багтай хоёр жилийн 12 сая долларын гэрээ, дээр нь тоглогчийн сонголт хийхээр тохиролцлоо.
- -Чөлөөт агент Майлс Төрнер Милуоки Бакс багтай дөрвөн жилийн 107 сая долларын гэрээ хийхээр тохиролцлоо. Хэлэлцээрт 2028-29 оны хооронд тоглогчийн сонголт, 15%-ийн солилцоо наймаа багтсан гэнэ.
- -Милуоки Бакс Майлс Тернерийг авахын тулд Дамиан Лиллардыг багаасаа хаслаа. Гэрээний үлдсэн 113 сая долларыг түүнийг тоглуулахгүй байсан ч өгнө.
- -Сакраменто Кингс Йонас Валанчиунасыг Дарио Саричийн төлөө Денвер Наггетс руу явууллаа.
- -Довтлогч Гари Харрис Милуоки Бакс багтай хоёр жилийн гэрээг хоёр дахь улиралдаа тоглогчийн сонголтоор хийхээр тохиролцсон гэнэ.
- -Милуоки Бакс Пэт Коннатон болон хоёрдугаар тойргийн хоёр эрхээ (2031, 2032) Шарлотт Хорнетс багт Василич Мичичээр солив.
- -Хамгаалагч Деннис Шродер Сакраменто Кингс багтай гурван жилийн 45 сая долларын гэрээ байгуулахаар тохиролцлоо.
- -Төвийн тоглогч Жеричо Симс Милуоки Бакс багтай хоёр жилийн гэрээ, тэр дундаа хоёр дахь улиралд тоглогчийн сонголт хийхээр тохиролцсон байна.
- -Довтлогч/төвийн тоглогч Сандро Мамукелашвили Торонто Рэпторс багтай хоёр жилийн 5.5 сая долларын гэрээ, дээр нь хоёр дахь жилдээ тоглогчийн сонголт хийхээр тохиролцсов.
- -Торонто Рэпторс багийн төвийн тоглогч Яакоб Поелтл 2029-30 он хүртэл багтайгаа дөрвөн жилийн 104 сая долларын гэрээг сунгахаар боллоо. Поелтл 2026-27 оны тоглогчийн сонголтоо 19.5 сая доллараар авч, гэрээндээ нэмэлт гурван жил нэмнэ.
- -Довтлогч Тим Хардауэй Ж.р Денвер Наггетс багтай нэг жилийн гэрээ байгуулахаар болсон байна.
- -Чөлөөт агент Данкан Робинсон Детройт Пистонс багтай гурван жилийн 48 сая долларын гэрээ хийхээр тохиролцсон байна. Пистонс Симоне Фонтеккиог Майами Хит рүү шилжүүлж, Робинсоныг наймааны гэрээгээр худалдаж авахаар болжээ.
- -Чөлөөт агент хамгаалагч Тре Манн Шарлотт Хорнетс багтай гурван жилийн 24 сая долларын гэрээ хийхээр тохиролцлоо.
07-р сарын 02-нд

- Лос Анжелес Лэйкерс Леброн Жэймстэй гэрээгээ сунгах талаар одоо хүртэл нухацтай ярилцаагүй талаар мэдээллүүд гараад эхэллээ. Үүнтэй холбогдуулан Леброн нэгтгэх өөр олон багуудын нэр гараад байна.
- Хамгаалагч Спенсер Динвидди Шарлотт Хорнетс багтай нэг жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна.
- Данте Эксум Даллас Маверикс багтаа үлдэж, нэг жилийн гэрээ үзэглэжээ.
- Төвийн тоглогч Диандре Айтон Лос Анжелес Лэйкерс багтай гэрээ байгуулахаар тохиролцсон байна. Лэйкерс сүүлийн хоёр жил төв хайсны эцэст одоо л хүссэн хүнээ авлаа. Айтон тоглогчийн сонголт бүхий хоёр жилийн гэрээнд гарын үсэг зурна.
- Дасгалжуулагч Фрэнк Вогел Жейсон Киддийн удирдлаган дор Даллас Маверикс багт ахлах туслах дасгалжуулагчаар элсэхээр болжээ.
07-р сарын 03-нд
- Энтони Дэвис, Кайри Ирвинг, Клэй Томпсон, энэ жилийн №1 сонголт Купер Флагг зэрэг бүрэлдэхүүнтэй Даллас Маверикс баг Леброн Жэймсийг авах сонирхолтой гэнэ.
- Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Жок Ландэйлийг 7-р сарын 7-нд цалингаа баталгаажуулах хугацаанаас өмнө чөлөөлжээ.
- Чөлөөт агентын төвийн тоглогч Жаксон Хэйс Лос Анжелес Лэйкерс багт эргэн нэг жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон гэж эх сурвалжууд ESPN-ийн Шамс Чараниа мэдээллээ.
- Чөлөөт агент Жаксон Хэйс Лос Анжелес Лэйкерс багт эргэн нэг жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна.