MSports logo
FIFA Club World cup 2025: Бразилын Fluminense клуб Английн Chelsea клубүүд хагас шигшээд тоглохоор боллоо
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 5

  • FIFA Club World cup 2025: Бразилын Fluminense клуб Английн Chelsea клубүүд хагас шигшээд тоглохоор боллоо

    АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. Шөвгийн 8-н тоглолтууд маш сонирхолтой эхэллээ. Хагас шигшээд шалгарсан багууд тоглолтын өмнө нэг минут Diogo Jota болон түүний дүү Andre Silva нарт хүндэтгэл үзүүллээ.

    FIFA Club World cup 2025: Бразилын Fluminense клуб Английн Chelsea клубүүд хагас шигшээд тоглохоор боллоо
    FIFA Club World cup 2025: Бразилын Fluminense клуб Английн Chelsea клубүүд хагас шигшээд тоглохоор боллоо

    Шөвгийн 16-д Италийн хүчирхэг Inter Milan клубийг буулган авсан Бразилын Fluminense болон шөвгийн 16-д Английн хүчирхэг Manchester City клубийг буулган авсан Азийн төлөөлөл Al Hilal клубүүдийн хооронд ширүүхэн тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын 40 дэх минутад Бразилын Fluminense клубийн хагас хамгаалагч Matheus Martinelli зүүн хөлийн гоёмсог цохилтоор гоол оруулж эхний хагасыг Бразилын Fluminense клуб илүүрхэв. Хоёрдугаар хагас эхлээд 50 дахь минутад Al Hilal клуб булангийн цохилтоос хувилбар амжилттай хэрэгжиж Kalidou Koulibaly-ийн дамжуулалтаар Marcos Leonardo гоол оруулж 1:1 болгов. Тоглолтын 70 дахь минутад Al Hilal клубийн хамгаалагчдын алдааг Fluminense клубийн Hércules амжилттай ашиглаж гоол оруулан 2:1 харьцаатай болгон үндсэн цагт Fluminense клуб ялалт байгуулж хагас шигшээ шатанд хүчирхэг Английн алдарт Chelsea клубтэй тоглохоор боллоо.

    FIFA Club World cup 2025: Бразилын Fluminense клуб Английн Chelsea клубүүд хагас шигшээд тоглохоор боллоо

    Шөвгийн 16-д Португалын Benfica клубийг буулган авсан Английн Chelsea болон шөвгийн 16-д Бразилын нутаг нэгт Botafogo клубийг буулган авсан Palmeiras клубүүдийн хооронд маш сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын 16 дахь минутад Trevoh Chalobah-ийн дамжуулалтаар Cole Palmer гоёмсог гоцлон тоглолт үзүүлж гоол оруулан эхний хагаст Английн Chelsea клуб илүүрхэв. Хоёрдугаар хагас эхлээд 53 дахь минутад Richard Ríos-ийн дамжуулалтаар Estêvão баруун жигүүрийн хурц өнцгөөс гайхалтай гоол оруулан 1:1 болгон тэнцүүлэв. Гэсэн ч тоглолтын 83 дахь минутад Chelsea клубийн булангийн цохилтоос бэлдсэн хувилбар амжилттай хэрэгжиж Malo Gusto зүүн жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалтад Palmeiras клубийн хамгаалагч Agustín Giay өөрийн хаалганд гоол оруулж Chelsea клуб 2:1 харьцаатай үндсэн цагт хожиж чадсанаар хагас шигшээд Бразилын бас нэгэн хүчирхэг баг болох Fluminense клубтэй учраа таарлаа.

    FIFA Club World cup 2025: Бразилын Fluminense клуб Английн Chelsea клубүүд хагас шигшээд тоглохоор боллоо