MSports logo
Бишрэлт Металл багийн эзэн Д.Буян-Өлзийгийн “Цагаан дарь эх” бүтээл “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгийн шилдгээр шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 4

  • Бишрэлт Металл багийн эзэн Д.Буян-Өлзийгийн “Цагаан дарь эх” бүтээл “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгийн шилдгээр шалгарлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ.

    Үзэсгэлэн нь монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.

    “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнд Бишрэлт Металл багийн эзэн Д.Буян-Өлзийгийн “Занабазарын хийц” ТББ-ын бүтээл болох Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” бүтээл шилдгийн шилдгээр шалгарсан байна.

    Бишрэлт Металл багийн эзэн Д.Буян-Өлзийгийн “Цагаан дарь эх” бүтээл “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгийн шилдгээр шалгарлаа

    Шилдэгийн шилдэг дөрвөн бүтээлд:

    -Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” төрийн бус байгууллага

    - “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан,

    - Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ,

    - “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл шилдгийн шилдгээр шалгарлаа.

    Бишрэлт Металл багийн үүсгэн байгуулагч, багийн эзэн, Тэнүүн Өлзий ХХК-ний захирал Д.Буян-Өлзий нь

    анх 2016 онд Тэнүүн Өлзий металл багийг үүсгэн байгуулж тасралтгүй сагсан бөмбөгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар буй Бурхан урлаач, бизнесмэн гэдгийг тэр бүр, хүн бүр мэдэхгүй болов уу.

    Д.Буян-Өлзий ...Би уг нь сагс тоглодог, сайн тоглодог байлаа, 16 настайдаа л 195+ см өндөртэй байсан, гэтэл 90-ээд оны хүнд нэцүү цагт сагс тоглохоос илүүтэй ажил хийхгүй л бол хэцүү байлаа, тэгээд л сагсан бөмбөгөө орхиж ажил, бизнесрүү хөл тавьсан, харин одоо энэ залуусд ийм их авьяас боломж байхад сагсанбөмбөгөө орхилгүй явах боломжийг бүрдүүлэхэд нь туслахыг хүсдэг дээ ах нь, тэрнээс биш сагсан бөмбөгөөс ашиг харж байсан удаа ганц ч байхгүй, цаашдаа ч ашиг харахгүй, олон олон залуус сагсан бөмбөгөөр хичээллэхийг, түүгээрээ амьдралаа авч явах хэмжээнд болоосой л гэж хүсдэг...

    Тэрээр багийнхаа залуусд зориулан бэлтгэл хийх заал, фитнесийг барьж байгуулж, өөрт тохиолдсон сонголтод битий тулаасай, сагсан бөмбөгөө битий орхиосой хэмээн тоглогчдод урам зориг өгөх, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж буй эгэл даруухан нэгэн билээ.

    Бишрэлт Металл багийн эзэн, Тэнүүн Өлзий ХХК-ний захирал Д.Буян-Өлзий танд сагсан бөмбөгт төдийгүй МУ-д оруулж буй бүх зүйлд танд баярлалаа.