MSports logo
"Аваргуудын лиг"-ийн түүхэндэх гайхалтай эргэн ирэлтүүд
  • Т
    Тэлмүүн

    5 сарын 27

  • "Аваргуудын лиг"-ийн түүхэндэх гайхалтай эргэн ирэлтүүд

    Аваргуудын лиг нь анх 1955/56 улиралд зохион байгуулагдаж эхэлсэн. Түүнээс хойш өдгөө 70 дах улирал нь үргэлжлэн явагдаж байна. 


    Энэ бүх хугацааны турш Аваргуудын лигийн хамгийн сонирхолтой, хөлбөмбөг сонирхогчдын зүрх сэтгэлд тодоос тод үлдсэн шигшээ тоглолтуудыг эргэн дурсаж байна.


    Liverpool 3:3 AC Milan (2004/05)


    "Miracle of Istanbul" хэмээн нэрийддэг 2004/05 улирлын шигшээ тоглолт бол хэзээ ч мартагдашгүй нэгэн тоглолт билээ. Энэхүү тоглолтод AC Milan клуб Paolo Maldini 1' болон Hernán Crespo 39', 44' нарын гоолоор итгэл төгс эхний хагасыг тэргүүлсэн. 


    Гэвч бидний мэдэх гайхамшиг 2-р хагасаас эхэлсэн ба Liverpool-ын залуусын итгэл найдварыг сэргээсэн мөч бол багийн ахлагч Steven Gerrard 54' хийсэн гоолоос улбаатай. Үүнээс төд удалгүй Vladimír Šmicer 56' болон Xabi Alonso 60' нарын гоолоор тоглолт 3:3 дээр тэнцэж дахин эхлэх болсон.


     Тоглолтын үндсэн цагт дахин гоол ороогүй ба хоёр баг 30 минут дахин тоглох болсон. Энэ хугацаанд Jerzy Dudek AC Milan-ы хэд хэдэн гоолын боломжуудын няцааж, сунгасан хугацаа дахин тэнцээгээр өндөрлөв. Ийнхүү хоёр багийн цом өргөх хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэх болсон ба энэ мөчийн гол баатар Jerzy Dudek хэмээх Польш залуу байсан. Тэрээр хоёр ч цохилтыг амжилттай хааж, баг нь 3:2 харьцаатай тэргүүлэн Аваргуудын лигийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн түүхтэй. 


    Энэхүү тоглолт гайхамшигтай эргэн ирэлтээс гадна тухайн үеийн домгуудын сэтгэл зүйн тулаан болж өнгөрсөн. Хэдэн ч жил өнгөрсөн байсан хамаагүй энэ тоглолт түүхэн дэх хамгийн сонгодог тулаан юм.

    "Аваргуудын лиг"-ийн түүхэндэх гайхалтай эргэн ирэлтүүд

    Manchester United 2:1 Bayern Munich (1998/99)


    Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн аугаа эргэн ирэлтүүдийн нэг болох энэ тоглолтыг домогт шүүгч Pierluigi Collina дэнсэлсэн. 


    Тоглолт эхлээд удаагүй байх үед Mario Basler 6' чөлөөт цохилтоос гоол оруулан Германы аваргууд тэргүүлж эхэлсэн. Үүнээс хойш үндсэн цаг дуусах хүртэл гоол ороогүй ба хоёр багийн хаалгачид болох Oliver Kahn болон Peter Schmeichel нар гайхалтай хаалтууд гүйцэтгэн онооны самбар өөрчлөгдөөгүй.


    Хөлбөмбөгийн ертөнцөд Sir Alex Ferguson-ыг ямагт зөв солилцоо хийж, тухайн тоглолтын үндсийг орвонгоор нь өөрчилдгөөр нь фанатууд бүгд мэднэ. Тэрээр талбайд Teddy Sheringham болон Ole Gunnar Solskjær нарыг 2-р хагаст сэлгээгээр оруулсан ба энэхүү хоёр тоглогч 90+1 болон 90+3 минутад 2 гоол хийн яах ийхийн зуур тэргүүлэл "Улаан Чөтгөр"-үүдийн талд шилжиж тоглолт өндөрлөсөн.


    Энэхүү тоглолтын төгсгөл Pierluigi Collina шүүгчийн нүдээр ч гэсэн итгэмээргүй болж өнгөрсөн ба тэрээр Bayern Munich тоглогч дээр очоод: Босоод тэмц. Чамд дахиад 20 секунд байна хэмээн хэлсэн гэж хожим нь дурсан ярьсан байдаг.


    Ийнхүү Manchester United тухайн улирлын аваргуудын лигт түрүүлснээр (Premier League, FA Cup, Champions League) требл хийн түүхэнд нэрээ тодоор үлдээсэн.

    "Аваргуудын лиг"-ийн түүхэндэх гайхалтай эргэн ирэлтүүд

    Real Madrid 4:1 Atlético Madrid (2013/14)


    Мадрид хотын дерби Португалын нийслэл Лиссабон хотноо болсон "Аваргуудын лиг"-ийн шигшээ тоглолтод дахин нэгэн удаа учраа таарсан. 


    Энэхүү тоглолт бол нэг хотынхны талыг нь уйлуулж, үлдсэн хэсгийг хэмжээлшгүй баяр бүрхсэн орой байсан. Тоглолтын эхний гоолыг Atlético Madrid-ын багийн ахлагч Diego Godín 36' гоол оруулж тэргүүлийг өөрсдийн болгож чадсан. 


     Энэхүү гоолоос хойш тоглолтын үндсэн цагт ямар ч гоол ороогүй ба шүүгчийн сунгасан 5 минутыг хамгаалж чадвал Atlético Madrid түүхэн дэх анхны аваргын цомоо өргөх боломжтой байсан. 


    Гэвч Sergio Ramos 90'+3 гоол оруулж, багаа гүн ангалаас гэрэлд гаргаж ирсэн. Энэ мөчөөс эхлэн тоглолтын хувь заяа, уур амьсгал 180 градус эргэсэн гэж хэлж болно.


    Хоёр баг дахин 30 минут тоглох хэрэгтэй болсон ба Gareth Bale 110', Marcelo 118', Cristiano Ronaldo 120' нар энэхүү хугацаанд гоол оруулснаар тоглолт 4:1 харьцаатай Эзэн Хааны багийн тэргүүлэл дор өндөрлөсөн. 


    Ийнхүү Real Madrid клуб Аваргуудын лигийн 10 дах түрүүгээ авсан бол эсрэг талд Atlético Madrid зорилгоосоо атгаад алдсан улирал болсон.

    "Аваргуудын лиг"-ийн түүхэндэх гайхалтай эргэн ирэлтүүд

    Спортыг дэмжигч - Heineken MN

    "Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"