Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаан жилийн дараа Бишкект эргэн ирж байна. Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Бишкек хотноо очжээ. Эрэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээний өмнөх нэгдсэн цугларалтаа “Говь ресорт” баазад хангасан юм. Манай баг тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт жигдэрсэн, хүнд гэмтэж бэртсэн тамирчин байхгүй, төлөвлөсөн ажлууд хэвийн үргэлжилж байгааг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдсэн.
Чөлөөтийнхөн ААШТ-д оролцохоор Бишкект газардлаа
Б
Бэлгүүн
4 сарын 8
Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо 4-р сарын 11-16-ны өдрүүдэд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрэгтэй шигшээ баг:
- 57 кг: З.Занабазар, 61 кг: Э.Энхболд,
- 65 кг:Т.Тулга, 70 кг: Ц.Чинзориг,
- 74 кг: Б.Батбаяр, 79 кг: Э.Бямбадорж,
- 86 кг: Н.Батбилгүүн, 92 кг: :Д.Батзул,
- 97 кг: Ө.Батзул, 125 кг: Д.Одгэрэл нар өрсөлдөнө.
Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдыг улсын аварга шалгаруулах тэмцээнээс тодруулсан.
4/11-16• БИШКЕК ~ Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
4/19-21• БИШКЕК ~ Азийн олимпын эрх олгох тэмцээн