MSports logo
32 УЛСЫН ШИГШЭЭ БАГУУД ДЭЛХИЙН АВАРГЫН ҮЕЭР АНХ УДАА ӨӨРСДИЙН ДУРТАЙ ДУУГАА СОНСОЖ БАЙНА
  • А
    Админ

    11 сарын 29

  • 32 УЛСЫН ШИГШЭЭ БАГУУД ДЭЛХИЙН АВАРГЫН ҮЕЭР АНХ УДАА ӨӨРСДИЙН ДУРТАЙ ДУУГАА СОНСОЖ БАЙНА

    Дэлхийн аваргын тэмцээнийг зөвхөн хөлбөмбөгөөр төдийгүй хөгжмөөр дамжуулан нэгтгэн, нэг уур амьсгалд оруулдаг. Тэмцээнд хөгжөөн дэмжигчдийн дуртай албан ёсны дуу, тоглолтын үеэр Сенегалын хөгжөөн дэмжигчдийн хамтлагийн бөмбөр цохих зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дуу чимээг хослуулан, хөлбөмбөг, хөгжим дэлхийг хэрхэн нэгтгэж болохыг харуулж байгаа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дэх хөгжмийн үүрэг жил ирэх тусам нэмэгдэж, хөгжөөн дэмжигчдийг тоглоомд улам татан оролцуулах арга зам болсон. Жишээлбэл, ФИФА-гийн хөгжөөн дэмжигчдийн баяр нь тэмцээний салшгүй нэг хэсэг болж, тоглолтыг олон улсын уран бүтээлчдийн тоглолттой хослуулдаг. Нээлтийн ажиллагаанаас эхлээд тогтолтуудын явцад хөгжим эгшиглэн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө хаах хаалтын ёслолын үеэр ч тоглолт, дуу хөгжим нэгээхэн чухал хэсэг нь болдог. Тиймдээ ч дэлхийн дахинд хэвлэл мэдээллийн байгууллагууд хөгжмийн ертөнц дэлхийн аваргын салшгүй чимэг гэдгийг онцлон мэдээлж байна. 

     
    Энэ жилийн нэгэн онцлог нь Катарт оролцож буй 32 баг тус бүрээс анх удаагаа ФИФА-аас баг нь гоол оруулах үед тоглуулахыг хүсч буй дуугаа сонгохыг санал болгосон явдал юм. Энэхүү сонголтуудад орчин үеийн, уламжлалт, эртний гэх мэтчилэн дэлхийн өнцөг булан бүрээс хөгжмийн хэв маягийг дахин харуулсан сонирхолтой холимог сонголтууд бий болж байгаа учраас дэлхийн ертөнцийн улс, ард иргэдийн соёлын онцлогийг хөгжмөөр дамжуулан дэлхийн аваргын үеэр харуулж байгаа нь олны сайшаалыг хүртэж байгаа аж. 1990-ээд оны үед хит болж байсан Галагийн Freed from Desire буюу "Хүсэлээс чөлөөлөгдсөн"  нэртэй цомог хөлбөмбөг сонирхогчдын дунд асар их алдартай хэвээр байгаа бөгөөд Польш, Англи, Швейцарь гэсэн гурван баг тус дууг сонгон авчээ. Мөн Англичууд Дуа Липагийн "One Kiss" дууг нэмэлт дуугаар сонгосон бол Польш улс хоёр дахь сонголтоороо Пиерсигийн Balkanica дууг сонгосон юм. Бразил улс зорилгодоо нухацтай хандаж, Рио-де-Жанейро хотын дэлхийд алдартай багт наадамд оролцдог самбагийн сургуулиудын нэг болох Mocidade Independete de Padre Miguel-ийн Esquentando o Couro дууг сонгосон байна. 

     
    Дасгалжуулагч Тите тэмцээний өмнө хөгжим сонсож бүжиглэх нь түүний багийн онцлогийн үндсэн хэсэг гэдгийг мөн онцлон тайлбарлажээ. "Хүн бүр өөрийн гэсэн арга барилтай. Бидний арга барил бол бүжиг" гэж тэрбээр хэлээд баяр ёслол нь өрсөлдөгчөө үл хүндэтгэх гэсэн үг биш юм. "Энэ бол бидний нэг онцлог бөгөөд бид хаана ч байсан үүнийг хийх ёстой. Яг л бидэн шиг. Арабын соёл, бусад орны соёлыг хүндэтгэдэг шиг бусад бүх соёлыг хүндэтгэ, манайхыг ч хүндэл." гэж хэлсэн байна. Мексик ч мөн адил өөрийн улстай шууд холбоотой Ла Хижа дель Мариачигийн Ла Негра дууг сонгосон. Испанийн шүтэн бишрэгчид 1967 онд Коста Рикаг 7:0-ээр буулган авсан тоглолтынхоо үеэр бичүүлж байсан дуучин, жүжигчин Рафаэлийн бичсэн Ми Гран Ночегийн сонголтоо сонсож байна. Австрали улс харин хуучны алдартай дуу болох 1980-аад оны "Men at Work" хамтлагийн "Down Under" хит дууг сонгосон байна. Энэ мэтчилэн 32 улсын багууд өөрсдийн дуртай дуугаа дэлхийн аваргын үеэр сонсож байна.Хүсэл тэмүүлэл, бүтээлч байдлаараа алдартай хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид өөрсдийн зугаа цэнгэлийг бий болгодог гэдгийг ФИФА хүлээн зөвшөөрч, тоглолтын үеэр тоглож буй хөгжим нь үүнд нэмж, хөгжөөн дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өөр нэг шинэлэг зүйл бол тоглолтын өмнө хагас цагийн үзүүлбэрийг нэвтрүүлсэн явдал юм.