4 жил тутам зохион байгуулагддаг Тусгай Олимпын өвлийн наадам Италийн Турин хотод үргэлжилж байна. Тус наадмаас Монгол Улс анхны медалиа хүртсэн баярт үйл явдал боллоо. Тодруулбал Snowboarding-ийн Giant Slalom төрөлд А.Алтан-Очир хүрэл медаль хүртсэн байна. Мөн М. Энхзаяа шагналт 4-р байранд оржээ.
Маргааш дээрх хоёр тамирчин дахин хоёр төрөлд хүч үзэх ба медалийн өнгөө хувиргах боломжтой.