Эрэгтэйчүүдийн Волейболын 21 дэх удаагийн ДАШТ Филиппин улсын Pasay болон Quezon хотод зохиогдож байгаа билээ. Эрэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн эхний хоёр тоглолт болж өнгөрлөө.
ДАШТ-ий шөвгийн 16-ийн эхний тоглолт дэлхийн чансааны №14 Туркийн шигшээ баг болон дэлхийн чансааны №20 Нидерландын шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт болж, Туркийн шигшээ баг 3-1 харьцаатай хожил байгуулж, шөвгийн наймд шалгарч чадлаа. Тус тоглолтод Туркийн шигшээ багаас №12 Adis Lagumdzija гайхалтай тоглолтыг үзүүлж, довтолгоогоор 25 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 2 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Туркийн шигшээ баг шөвгийн наймд дэлхийн чансааны №1 Польшийн шигшээ багтай тоглоно.