Эрэгтэйчүүдийн Волейболын 21 дэх удаагийн ДАШТ Филиппин улсын Pasay болон Quezon хотод зохиогдож байгаа билээ. Эрэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн тоглолтууд явагдаж, шилдэг найман улсын шигшээ багууд тодорлоо.
ДАШТ-ий шөвгийн 16-ийн сүүлийн хоёр тоглолт өчигдөр явагдаж, шигшээ найман улсын багууд албан ёсоор тодорлоо. Өчигдрийн эхний тоглолт Тунисийн шигшээ баг болон Чехийн шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, Чехийн шигшээ баг 3-0 харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгарч чадлаа. Тус тоглолтод Чехийн шигшээ багаас №23 Patrik Indra 14 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 13 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна. Чехийн шигшээ баг шөвгийн наймд Азийн төлөөлөл Ираны шигшээ багтай тоглоно.