Олон улсын шатрын холбоо буюу FIDE-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “FIDE Women’s Grand Prix” 2024-2025 цувралын тав дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод 04-р сарын 14-өөс 24-ны хооронд үргэлжилж байна. Тус тэмцээнд саяхан цахим спортын “The MongolZ” багт нэгдсэн Олон улсын Мастер МУГТ Б.Мөнгөнтуул өрсөлдөж байна.
Тэрбээр эхний өдөр Гүржийн ОУ-ын мастер Салом Мелиаг ялсан бол өчигдөр БНХАУ-ын Их Мастер дэлхийн чансааны 11-т эрэмбэлэгддэг Жу Жинерт ялагдал хүлээлээ.
Тоглолтыг Б.Мөнгөнтуул Найдорф Сицилийн нүүдэл болох 6.Bd3 хувилбараар эхэлсэн. Түүний эхлэл сайн байсан ч бодит ахиц гарахгүй байсаар тоглолтын дундаас Хятадын их мастер байдлыг гартаа авав. Улмаар 30 дахь нүүдлээс тоглолт эргэж хоёр тэрэгний халц тулаанаар Жу ялжээ.