Аваргуудын лигийн шөвгийн 8-ийн хариу тоглолт болоход бэлэн боллоо. Германы алдарт хар шарууд буюу Borussia Dortmund клуб өөрсдийн “ Signal Iduna Park” цэнгэлдэх хүрээлэндээ каталаны алдарт Barcelona клубийг хүлээн авч тоглоно. Энэхүү 2 клубийн эхний тоглолт Barcelona клубийн “Estadi Olímpic Lluís Companys” цэнгэлдэхэд болоход 4:0 харьцаагаар талбайн эзэн баг Barcelona клуб ялалт байгуулж байсан. Тэрхүү тоглолтод талбайн эздээс энэ улиралд дэндүү ганган байгаа гурвал болох Raphinha, Robert Lewandowski дубль, Lamine Yamal нар гоол оруулж байв.
Аваргуудын лигийн шөвгийн наймын Дортмунд болон Барселон клубийн хариу тоглолт өнөөдөр шөнө явагдана
4 сарын 15

Borussia Dortmund клубийн сүүлийн 3 тоглолт:
· SC Freiburg 1:4 Borussia Dortmund
· Barcelona 4:0 Borussia Dortmund
· Bayern Munich 2:2 Borussia Dortmund
Barcelona клубийн сүүлийн 3 тоглолт
· Barcelona 1:1 Real Betis
· Barcelona 4:0 Borussia Dortmund
· Leganes 0:1 Barcelona
Өнөө шөнө болох тоглолтод талбайн эздээс Filippo Mane, Nico Schlotterbeck, Marcel Sabitzer нар оролцох боломжгүй бол Barcelona клубээс Alejandro Balde, Marc Bernal, Marc Casado, Marc-Andre ter Stegen нар оролцох боломжгүй.
Borussia Dortmund клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн
/ Дасгалжуулагч: Niko Kovac 4-5-1/
Хаалгач: Gregor Kobel
Хамгаалагч: Julian Ryerson, Emre Can, Waldemar Anton, Ramy Bensebaini
Хагас хамгаалагч: Daniel Svensson, Julian Brandt, Salih Ozcan, Karim Adeyemi, Pascal Groß
Barcelona клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн
/ Дасгалжуулагч: Hans-Dieter Flick 4-2-3-1/
Хаалгач: Wojciech Szczęsny
Хамгаалагч: Gerard Martin, Pau Cubarsi, Jules Kounde, Inigo Martinez
Хагас хамгаалагч: F.De Jong, Pedri, Raphinha, Lamine Yamal, Fermin Lopez
Довтлогч: Robert Lewandowski
Тоглолт өнөөдөр шөнө 03:00 цагаас.
