MSports logo
М.Намуун 60 кг-ын жинд Дэлхийн цомын аварга боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 1

  • М.Намуун 60 кг-ын жинд Дэлхийн цомын аварга боллоо
    quote

    Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 28-аас 31-ны өдөр хүртэл ХБНГУ-ын Кёльн хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнд манай шигшээ багаас эмэгтэй 5 тамирчин, эрэгтэй 4 тамирчин Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын дасгалжуулагчдын удирдлага дор оролцсон билээ. 10-р сарын 30-ны өдөр ОУХМ М.Намуун эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж аваргын финалд шалгарсан. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр буюу 10-р сарын 31-ны шөнө Швейцарын тамирчинтай тулалдаж 5:0 харьцаатай итгэл төгс буулгаж авснаар анх удаа Дэлхийн цомын аварга боллоо.

    М.Намуун 60 кг-ын жинд Дэлхийн цомын аварга боллоо