Филиппин улсын Манила хотод 10 сарын 28-29-ний хооронд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчид 2 өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа үнэмлэхүй ялалтыг авсан байна.
Багийн төрөлд манай баг тамирчид 19711 оноо цуглуулан “АВАРГА БАГ” болсон бол ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:
Бага насны ангилалд:
Алтан медаль Б.Анужин
Мөнгөн медаль Zimam Akmal Kurnia Adha
Хүрэл медаль Danish Irwaman
Өсвөр насны ангилалд:
Алтан медаль Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ
Мөнгөн медаль ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ
Хүрэл медаль ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон
Насанд хүрэгчдийн ангилалд:
Алтан медаль Naoki Miwa
Мөнгөн медаль ОУ-ын Мастер Г.Мянганбаяр
Хүрэл медаль ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав хүртжээ.