MSports logo
Маргааш The MongolZ баг ESL Pro League Season 22-ийн эхний тоглолтоо хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • Маргааш The MongolZ баг ESL Pro League Season 22-ийн эхний тоглолтоо хийнэ

    CS2 төрлийн S-Tier буюу хамгийн өндөр зэрэглэлийн ESL Pro League Season 22 тэмцээний хоёр дахь шатны тоглолтууд маргааш эхэлнэ. Нийт 400,000 долларын шагналын сантай уг тэмцээнд нийт 24 баг өрсөлдсөн ба эхний шатанд 16 баг өрсөлдөж, шилдэг 8 баг хоёрдугаар шатнаас өрсөлдөх юм.

    The MongolZ багийн хувьд чансааны оноогоор шууд хоёрдугаар шатнаас өрсөлдөх ба эхний шатаа давсан багууд хэдийнээ тодорчээ.

    Эхний шатнаас:

    1. Natus Vincere
    2. Astralis
    3. 3DMAX
    4. FaZe
    5. GamerLegion
    6. Gentle Mates
    7. Inner Circle
    8. HOTU зэрэг багууд тодорсон байна.

    Харин хоёрдугаар шатанд чансаа өндөр 8 баг уригдан өрсөлдөхөд бэлэн болжээ. Тус багуудыг дурдвал:

    1. The MongolZ
    2. FURIA
    3. Vitality
    4. Spirit
    5. Falcons
    6. MOUZ
    7. Aurora
    8. G2
    Маргааш The MongolZ баг ESL Pro League Season 22-ийн эхний тоглолтоо хийнэ

    ESL Pro League S22-ийн хоёр дахь шатанд өрсөлдөх багуудын хуваарь одоогоор гараагүй бөгөөд өрсөлдөх шилдэг 16 баг хэдийнээ бэлэн болжээ. 16 баг 10-р сарын 14-өөс 08-ны хооронд нийт 5 тойрог өрсөлдөх ба хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 8 баг Плэй-Оффт өрсөлдөх юм.