Парисын наадамд жүдо бөхийн төрлөөр үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 2024 оны Душанбе их дуулга, Ази тив болон Абу Даби-2024 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн ОУХМ Б. Баасанхүү шигшээ наймын барилдаанд Парагвайн тамирчин Нарвэйе Габриелаг өчиж, ялалт байгуулснаар шөвгийн дөрөвт шалгарлаа.
C хэсгийг тэргүүлэн барилдсан түүний хувьд эхний шатандаа Мальтийн тамирчин Е.Катринатай учраа таарч цэвэр ялсан бол шигшээ 16-д Австрийн тамирчин Таназ Катаринаг 16 секунд хүрэхгүй хугацаанд цэвэр ялж шөвгийн наймд шалгарсан юм.
Өнөөдөр 22:00 цагаас медалийн төлөөх барилдаан үргэлжилнэ.