MSports logo
Ламело Болл шагайгаа гэмтээж, хэзээ дахин талбайд гарах нь тодорхойгүй хэмээн мэдэгдсэн байна
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 29

  • Ламело Болл шагайгаа гэмтээж, хэзээ дахин талбайд гарах нь тодорхойгүй хэмээн мэдэгдсэн байна

    Өнгөрсөн даваа гарагт Шарлотт Хорнетс баг Орландо Мэжик багтай хийсэн тоглолтын хоёрдугаар үеийн төгсгөлд Ламело Болл оролт хийх үедээ эвгүй газардаж улмаар алхаж чадахгүй, түшүүлэн ордныг орхисон юм. “The Athletic” сэтгүүлийн мэдээлснээр Ламело Боллын баруун шагайных нь шөрмөс татсан гэсэн онош гарсан ба багагүй хугацаанд эмчлүүлэх шаардлагатай гэжээ. Болл өнгөрсөн улирлын хоёрдугаар хагаст мөн адил гэмтэж байсан ч хагалгаанд оролгүйгээр эдгээж чадсан юм. Улмаар энэ улиралд маш болгоомжтой тоглохыг багийн болон арын албаныхан нь хүсэж байсан ч улирлын эхлэлд дахин гэмтэл авлаа. 

    Ламело Болл шагайгаа гэмтээж, хэзээ дахин талбайд гарах нь тодорхойгүй хэмээн мэдэгдсэн байна

    Ламело Болл энэ улиралд 24.7 оноо, 8.2 оновчтой дамжуулалт, 5.5 самбараас бөмбөг авалт дунджилж, лигийн талбайд дөрөв дэх жилдээ тоглож байгаа юм. 22 настай Шарлотт хотын залуу од өнгөрсөн улиралд Хорнетс багтайгаа таван жилийн 205.9 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. Хорнетс багийн хувьд энэ улиралд 5-10 амжилттай бүсийнхээ 12-р байрт бичигдэж байгаа юм.