MSports logo
“Улаанбаатар” клуб Тайнан Сити багтай тоглоход хоёр хоног үлдлээ
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 28

  • “Улаанбаатар” клуб Тайнан Сити багтай тоглоход хоёр хоног үлдлээ

    Азийн хөлбөмбөгийн холбооны клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний хэсгийн шатанд шалгарсан “ФС Улаанбаатар” клуб Хонгконгт гурав хоногийн бэлтгэлд хамрагдлаа. Тэд хэсгийн шатны хүрээнд ээлжит тоглолтоо 11-р сарын 30-ны пүрэв гарагт Тайванийн “Тайнан Сити” клубтэй Нанзих хөлбөмбөгийн цэнгэлдэхэд тоглоно. Монголын Улаанбаатар клуб Монголдоо нэгдсэн бэлтгэлд хамрагдаж улмаар 11-р сарын 26-нд Хонгконгт гурав хоногийн бэлтгэлийг хийсэн байна. Тодруулбал, эхний хоёр хоногт халуун цаг агаарт багийн нэгдсэн бэлтгэлийг хангаж, өнөөдөр Хонгконгийн U23 насны багтай нөхөрсөг тоглолтыг хийжээ. Улмаар баг тамирчид Тайванийг өнөөдөр зорьж байна. ФС Улаанбаатар клуб нь Серби дасгалжуулагч В.Бралусич ахлах дасгалжуулагчийн удирдлага дор “AFC Cup-2023” тэмцээнд 4 тоглолт хийхдээ  3 хожиж, 1 хожигдсон амжилтаар хүснэгтийг тэргүүлж байгаа юм. Манай тамирчид пүрэв гарагийн тоглолтын өмнө Тайваньд албан ёсны бэлтгэлдээ хамрагдаж, пүрэв гарагт 18:00 цагаас Тайнан Сити багийн эсрэг тоглоно. Мөн тус клуб 12-р сарын 14-нд Тайчин Футура клубтэй тоглоно. Тус тоглолтын өмнө баг тамирчид Тайландад бэлтгэлээ базаахаар төлөвлөжээ. 

    “Улаанбаатар” клуб Тайнан Сити багтай тоглоход хоёр хоног үлдлээ

    Өмнөх тоглолтуудыг эргэн сануулахад, Улаанбаатар клуб 9-р сарын 21-нд Тайванийн лигийн аварга “Тайнан Сити” клубтэй тоглож, 3:1-ээр хожсон юм. Энэ нь Монголын хөлбөмбөгийн клубийн "AFC Cup" тэмцээнд байгуулсан анхны ялалт болж түүхэнд тодоор тэмдэглэгдсэн. Үүний дараа Японы арван тоглогчоор бүрэлдэхүүнээ өргөтгөсөн Тайванийн лигийн дэд аварга Тайчунг Футуро клубтэй тоглож, 2-0-оор хожигдсон.  3 дахь тоглолтоо Макаод СПК/Chao Pak Kei/ клубийг 1-0-ээр хожиж, 11-р сарын 9-нд өөрсдийн талбайд мөн тус клубийг 1-0-ээр хожсон билээ.   

    “Улаанбаатар” клуб Тайнан Сити багтай тоглоход хоёр хоног үлдлээ

    Ийнхүү манай улсын клуб Азийн тавцанд өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна. Войслав дасгалжуулагчаар удирдуулсан Д.Төрбат, О.Мижиддорж, П.Ууганбаяр, Г.Бат-Оргил, О.Оюунбаатар, Г.Гантогтох, А.Дөлгөөн, Б.Амгаланбат зэрэг Монголын шилдэг тоглогчид дээр Саса Теафанов, Неманъяа Крусевач гэсэн легионер тоглогчидтой өнгөрсөн улирлын аварга ФС Улаанбаатар клубийн хилийн чанад дахь ээлжит тоглолтыг хөгжөөн дэмжигчид та бүхэн шууд дамжуулалтаар пүрэв гарагт үзэж, дэмжих боломжтой. Тоглолтыг Premier Sports Network сувгаар шууд дамжуулах юм. 

    “Улаанбаатар” клуб Тайнан Сити багтай тоглоход хоёр хоног үлдлээ
    “Улаанбаатар” клуб Тайнан Сити багтай тоглоход хоёр хоног үлдлээ
    “Улаанбаатар” клуб Тайнан Сити багтай тоглоход хоёр хоног үлдлээ