Өчигдөр Азийн АШТ-ий сүүлийн өдөр элит эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан болж, энэ жилийн шилдэгүүдээ тодрууллаа.
Тус уралдаанд 22 улсын 72 шилдэг тамирчин оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн Олон улсын хэмжээний 5 мастер уралдсан юм.
Монгол улсаа төлөөлөн:
☑️ ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ,
☑️ ОУХМ Сайнбаярын Жамбалжамц,
☑️ ОУХМ Батсайханы Тэгшбаяр,
☑️ ОУХМ Эрдэнэбатын Билгүүнжаргал,
☑️ ОУХМ Болдын Идэрболд нар өрсөлдлөө.
Тамирчид 171.9 км уралдаж, БНХАУ-ын Лю Шенжиан алт, тэмцээн зохион байгуулагч Тайландын тамирчин Пеерапол Чавчиангкван мөнгө, Монгол Улсын тамирчин ОУХМ С. Жамбалжамц хүрэл медаль хүртлээ.
С.Жамбалжамцыг хүрэл медаль хүртсэний дараа түүний харьяалдагддаг Испанийн Burgos Burpellet BH клуб түүнд баяр хүргэж "АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАНД БАЯР ХҮРГЭЕ! Уралдааны хүнд хэцүүг харгалзан алт шиг амттай гуравдугаар байр шүү💪🏽" хэмээн өөрсдийн цахим хуудаснаа нийтэлджээ.