MSports logo
Чөлөөт бөх: U15 насны ААШТ-д О.Намуун, Б.Мөнхтүвшин нар хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 19

  • Чөлөөт бөх: U15 насны ААШТ-д О.Намуун, Б.Мөнхтүвшин нар хүрэл медаль хүртлээ

    Тайландын Срирача хотноо энэ сарын 16-24 өдрүүдэд U15, U20 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчдын анхны медалийг эмэгтэйчүүдийн 50кг-д өрсөлдсөн О.Намуун хүртжээ. Тэрээр эхлээд эзэн орны бөх Понтип Сириратыг 6-0 харьцаатай ялж, хэсгийн аваргын төлөө Японы тамирчин Канна Такаражимад ялагдан, хүрэл медалийн төлөө Казакстаны бөх Назерке Уразбековаг 9-6 харьцаатай ялалт байгуулж анхны хүрэл медалийг хүртсэн байна. 

    Түүний араас чөлөөт бөхийн барилдааны U15 насны ангиллын эрэгтэйчүүдийн 10 жинд Азийн шилдгүүд тодорсон байна. Манай улсаас 48 кг-д хүч үзсэн “Алдар спорт хороо”-ны тамирчин Б.Мөнхтүвшин Тайландын тамирчныг 10-0 харьцаатай ялж хүрэл медалийн эзэн болж хоёр дахь медалийн буухиаг үргэлжлүүлжээ. Тус тэмцээнд оролцож буй Монголын багийн дасгалжуулагчаар “Алдар спорт хороо”-ны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин Б.Одончимэг, Дархан Эрхэт клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нар ажиллаж байна. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнд бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд өчигдөр дараах 8 тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдсөн байна.