MSports logo
Ханжоуд болох Азийн наадамд Хойд Солонгосын 191 тамирчин оролцоно
  • Б
    Бэлгүүн

    9 сарын 14

  • Ханжоуд болох Азийн наадамд Хойд Солонгосын 191 тамирчин оролцоно

    Хойд Солонгос ирэх долоо хоногт болох Азийн наадамд оролцохоор 191 тамирчин бүртгүүлсэн гэж зохион байгуулагчдын үзэж байгаагаар тус улс гурван жил гаруй үргэлжилсэн дэлхийн спортын тавцангаас тусгаарлагдсан байдлаа зогсооход бэлэн байна гэж үзэж байна. Тодруулбал, Хятадын Ханжоу хотноо удахгүй болох Азийн наадамд Умард Солонгос спортын 18 төрөлд өрсөлдөх 191 тамирчин илгээхээр болжээ. Хойд Солонгосчууд хөнгөн атлетик, гимнастик, сагсан бөмбөг, хөлбөмбөг, бокс, хүндийн өргөлт зэрэг спортын төрлөөр өрсөлдөх БНАСАУ-ын тамирчдыг Наадмын цахим хуудсанд мэдээллийг нь оруулжээ. Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулагчид наадмын нээлтийн ёслол болохоос 10 хоногийн өмнө буюу лхагва гарагт хэвлэл мэдээллийн “INFO” цахим хуудсаа нээсэн байна. Улс орнуудын тамирчдын жагсаалтаас харахад, Умард Солонгос есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны хооронд болох наадамд 191 тамирчин бүртгүүлжээ. Тэд байт харваа, уран сайхны сэлэлт, сагсан бөмбөг, луут завь, хөл бөмбөг, ширээний теннис, воллейбол, хүндийг өргөлт зэрэг төрөлд өрсөлдөнө. Умард Солонгосын хувьд энэ нь 2018 онд Индонезид болсон Азийн наадмаас хойших анхны олон улсын олон төрөлт спортын тэмцээн болж байна. Тус улс нь “COVID-19” цар тахалтай холбоотой болгоомжлолын улмаас 2021 онд болсон Токиогийн Олимпын наадмыг алгассан бол Олон улсын олимпын хороо 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцохыг хориглосон билээ. 2018 оны Азийн наадмын нээлтийн ёслолын үеэр Өмнөд Солонгос, Умард Солонгосын тамирчид нэг далбаан дор алхаж, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, сэлүүрт завины төрөлд хамтарсан баг бүрдүүлж байсан юм. Тэд луут завь, сэлүүрт завины төрөлд нэг алт, хоёр хүрэл, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Хятадын дараа орж, мөнгөн медаль хүртэж байлаа.Умард Солонгос 2018 оны Азийн наадмаас 12 алт, 12 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн хүснэгтэд 10 дугаарт эрэмбэлэгдэж байсан бөгөөд тухайн үед спортын 17 төрөлд 167 тамирчнаа оролцуулсан юм.