MSports logo
АНУ-ын нээлттэй тэмцээнд Новак Жокавич 24 дэх удаагаа ялалт байгуулж Коби Брайантад хүндэтгэл үзүүлэв
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 12

  • АНУ-ын нээлттэй тэмцээнд Новак Жокавич 24 дэх удаагаа ялалт байгуулж Коби Брайантад хүндэтгэл үзүүлэв

    2023 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тэмцээнд Новак Жокович Даниил Медведевийг хожиж, нээлттэй эриний слам ганцаарчилсан төрөлд аваргалсан дээд амжилтыг давлаа. Тодруулбал өмнөх дээд амжилт болох Маргарет Корт "Слам"-ын ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлж байсныг эвдэж шинэ амжилтыг тогтоогоод байна. 

    АНУ-ын нээлттэй тэмцээнд Новак Жокавич 24 дэх удаагаа ялалт байгуулж Коби Брайантад хүндэтгэл үзүүлэв

    Өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд АНУ-ын нээлттэй тэмцээний шигшээ тоглолт болж Даниил Медведев болон Новак Жокович нар тулсан билээ. Хагас шигшээд энэ жил жагсаалтын нэгдүгээрт байгаа шинэхэн аварга Карлос Алкаразыг буулган авсан Медведевтэй Артур Аше цэнгэлдэх хүрээлэнд Жокович түүнийг амар өрсөлдөгч гэж бодолгүй нүүр тулав. Өмнө нь Оросын тамирчин Флушинг Медоузд 2021 онд хожигдож Их дуулгад оролцох эрхээ хасуулж байсан юм. Тэгвэл энэ удаа Оросын тамирчин Даниил Медведевийг 6-3, 7-6 , 6-3 харьцаатай ялалт байгуулж өмнөх хариугаа авахын зэрэгцээ нээлттэй тэмцээнд 24 дэх удаагаа аварга авлаа. 

    Өдгөө 36 настай Серби од Новак Жокович, Рафаэль Надалийн эрэгтэйчүүдийн Слам төрөлд 22 түрүүлсэн амжилтаас хоёроор илүү гарч, Рожер Федерерийн 20 хожсоноос дөрвөөр илүү гарсан байна. 

    АНУ-ын нээлттэй тэмцээнд Новак Жокавич 24 дэх удаагаа ялалт байгуулж Коби Брайантад хүндэтгэл үзүүлэв

    Тэмцээн дууссаны дараах хамгийн сонирхолтой мөч нь тэрээр цамцаа тайлж өөрийн найз “24” дугаартай сагсан бөмбөгийн супер од асан Коби Брайанттай авахуулсан зураг болон "Мамба үүрд" бичигтэй цамцыг дэлгэн өмсөж үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгав. Жокович Коби Брайантыг хүндэтгэсэн талаараа "Би долоон хоногийн өмнө тэмцээнд түрүүлбэл энэ цамцыг хийлгэнэ гэж бодсон. Мөн энэ нууцаа хэнд ч хэлэлгүй гарч ирлээ. Коби миний дотнын найз байж ялагчийн сэтгэхүйн талаар маш их ярилцдаг байсан. Би бэртэлтэй тэмцэж, тоглолтын оргилд эргэн ирэхийг хичээж байх үед тэр миний хамгийн их найдаж зөвлөгөө авдаг хүмүүсийн нэг байсан. Тэр надад ямар ч үе тохиолдсон өөрийн зөвлөгөө, дэмжлэг, туслалцааг гар таталгүй өгдөг байсан. Түүнд болон охиныхоо хамт өнгөрсөн явдал намайг маш их шархлуулж билээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

    АНУ-ын нээлттэй тэмцээнд Новак Жокавич 24 дэх удаагаа ялалт байгуулж Коби Брайантад хүндэтгэл үзүүлэв

    Түүнээс Слэм-д 24 удаа түрүүлсэн талаар асуухад “Эцэг эх болон гэр бүлийнхэндээ талархал илэрхийлж, "Энэ бол ганцхан миний биш бид бүгдийн цом. Минийх биш бид бүгдийн амжилт. Би бүгдэд нь хайртай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд би түүхэн амжилтуудыг эвдэх боломж байгааг ойлгосон бөгөөд хэрэв хичээвэл яагаад эвдэж болохгүй гэж бодож байсан" хэмээжээ. 

    АНУ-ын нээлттэй тэмцээнд Новак Жокавич 24 дэх удаагаа ялалт байгуулж Коби Брайантад хүндэтгэл үзүүлэв