MSports logo
Усанд сэлэлтийн залуучуудийн ДАШТ-д Монгол улсын дээд амжилт 4 удаа эвдэгдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 12

  • Усанд сэлэлтийн залуучуудийн ДАШТ-д Монгол улсын дээд амжилт 4 удаа эвдэгдлээ

    Израйль улсын Нетанья хотод 2023 оны 09 сарын 04-09-ний өдөр зохиогдсон Усанд сэлэлтийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож улсын дээд амжилтыг 4 удаа шинэчлэн тогтоолоо. Монгол улсын баг 18 тамирчин О.Баттулга дасгалжуулагчтай тус тэмцээнд оролцож Спортын мастерын болзлыг 2 тамирчин, Дэд мастерын болзлыг 1 тамирчин биелүүлж, Монгол улсын рекорд амжилтыг 4 удаа шинэчлэн тогтоосон  амжилтыг үзүүлсэн байна. 

    Тодруулбал 400м холимог сэлэлтийн төрөлд “Ви Акуатикс” клубын тамирчин ОУХМастер Х.Цэлмэг 5:01.53 амжилтыг үзүүлж 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ зай төрлийн Рекорд амжилтыг “Сэлэм Загас” клубын тамирчин Спортын Мастер Б.Жүрмэд 5:03.44 амжилтаар эзэмшиж байжээ.

    Усанд сэлэлтийн залуучуудийн ДАШТ-д Монгол улсын дээд амжилт 4 удаа эвдэгдлээ

    1500м өврөөр даллах сэлэлтийн төрөлд “Ви Акуатикс” клубын тамирчин шинэхэн Спортын Мастер - А.Алтаннар гарч уралдан 19:10.94 амжилтыг үзүүлж 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.  Энэ зай төрлийн Рекорд амжилтыг “Ви Акуатикс” клубын тамирчин Спортын Мастер Г.Номуунаа 19:32.37 амжилтаар эзэмшиж байжээ.

    Усанд сэлэлтийн залуучуудийн ДАШТ-д Монгол улсын дээд амжилт 4 удаа эвдэгдлээ

    400м холимог сэлэлтийн төрөлд “Ви Акуатикс” клубын тамирчин Спортын Дэд Мастер - Э.Анима 5:54.58 амжилтыг үзүүлж 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнөх рекордыг “Сэлэм Загас” клубын тамирчин Г.Эрхэс 6:14.43 амжилтаар эзэмшиж байжээ. 

    Усанд сэлэлтийн залуучуудийн ДАШТ-д Монгол улсын дээд амжилт 4 удаа эвдэгдлээ

    Спортын мастер цолыг  “Ви Акуатикс” клубын тамирчин Ч.Билгүүнхангай 100м өврөөр даллах сэлэлтээр гарч уралдан 59.25 амжилтыг үзүүлж 50м бассейнд Спортын Дэд Мастерын болзолыг хангасан байна. 

    Усанд сэлэлтийн залуучуудийн ДАШТ-д Монгол улсын дээд амжилт 4 удаа эвдэгдлээ

    100м мэлхий сэлэлтийн төрөлд “Ви Акуатикс” клубын тамирчин Э.Энхмэнд 2-р гарааны 4-р зам дээр гарч уралдан гараагаа тэргүүлэн 1:07.60 амжилтыг үзүүлж 50м бассейнд Спортын Мастерын болзолыг хангасан байна. 

    Усанд сэлэлтийн залуучуудийн ДАШТ-д Монгол улсын дээд амжилт 4 удаа эвдэгдлээ