MSports logo
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт энэ долоо хоногт олон шуугиант үйл явдал боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 8

  • Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт энэ долоо хоногт олон шуугиант үйл явдал боллоо

    Энэ долоо хоногийн хамгийн онцлох шуугиан бол НБА-ийн од Монголд. Зүгээр ч нэг айлчлах биш, бүр дээд лигийн өмсгөлтэй талбайд гарч тоглохоор болсон байна. Тэр баг нь Сэлэнгэ Бодонс. Одоогоор Сэлэнгэ Бодонс багийн удирдлагууд ямар тоглогч гэдгээ нууцалсан ба 01-р сарын 10-нд зарлана гэнэ. Нууц задлахад тэд өмнө нь холбогдоод байсан Демаркус Казинстай гэрээ хийсэн хэмээх бор шувуу аль хэдийн нисээд эхэлжээ.

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт энэ долоо хоногт олон шуугиант үйл явдал боллоо

    Демаркус Казинс нь NBA-д 2010-2022 оны хооронд 7 багийн өмнөөс тоглож байсан. Kentucky сургуулийн өмнөөс 2009-2010 оны улиралд John Wall-ын хамтаар тоглож 15.1 оноо 9.8 самбар, 1.8 хаалт дундчилж 2010 оны NBA-ын драфтын 5 дахь сонголтоор Sacramento Kings багт сонгогдсон. NBA-ын анхны жилдээ 14.1 оноо 8.6 самбар 1 таслалт дунджилсан ба түүний хамгийн оргил статистик /27.8 оноо, 10.6 самбар, 4.8 дам, 1.4 тас, 1.3 хаалт/ үзүүлэлтээ дунджилж байсан. Улмаар 2016-2017 оны улиралд NOP багруу солигдож Anthony Davis-ын хамт тоглохоор болж, NBA-д самбарын хүчирхэг хослолыг бүрдүүлж 2017-2018 оны улирлыг амжилттай үргэлжлүүлж байсан хэдий ч ахилесийн хүнд гэмтэл авч NBA-д өнгөрүүлсэн түүний замнал уруудсаар 2021-2022 оны улиралд Denver Nuggets-ын бүрэлдэхүүнд 31 тоглолтонд оролцож багаас хасагдсан.

    NBA-д 654 удаагийн тоглолтонд оролцож 19.6 онооо 10.2 самбар /дабль дабль/ дунджилсан эзэрхэг хүчирхэг самбарын тоглогч юм. Ингээд олон улсын лигүүдэд тоглохоор болж 2023 онд Purto Rico, 2024 онд Тайван улсын лигт тоглосон юм.

    Монголын Үндэсний шигшээ баг нэг легионер тамирчинтай гэрээ хийнэ гэдгийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ИНҮТ YES TLG багийн импорт Кенни Вүүтен ЖР Монгол улсын иргэн болох хүсэлтээ өгсөн хэмээн тус багийн ахлах дасгалжуулагч мэдээлсэн.

    Гэвч Вүүтен ЖР өөрийн цахим хуудаснаа “Би үнэхээр өөрийн мөрөөдөлдөө амьдарч байна. Бурхан намайг дахин дахин ивээж байгаад үргэлж баярлаж байна. Монголд өнгөрүүлж буй цаг хугацаа үнэхээр гайхалтай, бүгд миний хийж буй зүйл амжилт хүсэж байгаад баяртай байна. Баярлалаа бурхан минь, баярлалаа ТЛЖ, мөн Монголд” хэмээжээ.

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт энэ долоо хоногт олон шуугиант үйл явдал боллоо

    Уг мэдэгдлийн дараа түүнийг дэмжигчид түүнийг явах гэж ойлгосон юм. Энэ нь ч аргагүй түүний агент аль хэдийн түүний дараагийн багтай гэрээ хийсэн байна. Ливан улсын дээд лигийн Homenetmen Beirut багтай гэрээ хийжээ. 

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт энэ долоо хоногт олон шуугиант үйл явдал боллоо

    Харин үүний талаар мөн Вүүтен ЖР өөрийн цахим хуудаснаа “Миний сүүлийн пост намайг явах гэж байгаа мэт санагдсан байх. Гэхдээ тэгэхгүй ээ. Зүгээр л намайг дэмжиж байгаад нь баярлсан юм. Баярлалаа бүгдэд нь!” гэжээ. Одоо хүсэлтийг нь удирдах албан тушаалтнууд хэрхэн хүлээж авахаас шалтгаалж, Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь ээ. 

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт энэ долоо хоногт олон шуугиант үйл явдал боллоо

    Дээд лигийн гурван удаагийн аварга BCH Knights баг энэ улиралд хоёр дахь ахлах дасгалжуулагчаа солилоо. Улирлын эхэнд Ц.Эрдэнэбаясгаланд багаа даатгасан бол 11-р сард тэдний зам салсан. Түүний дараа NBA болон NCAA-н 1-р дивизонд туслах дасгалжуулагч, видео аналист, Филиппин, Индонез болон Вьетнам улсуудын мэргэжлийн лигт ахлах дасгалжуулагчаар, Вьетнам улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч зэргээр ажиллаж байсан Жон Пурвстэй гэрээ хийсэн ч саяхан буюу энэ долоо хоногт халсан байна. Ахлах дасгалжуулагч нь тодорхойгүй BCH Knights баг өчигдөр Эрдэнэт Майнерс багт 96-78 буюу 18 онооны зөрүүтэй хожигдол амслаа. Ийнхүү тэд 2 тоглолт дараалан хожигдож 5-р байр хүртэл унажээ. Талбай дээр одоо туслах дасгалжуулагч хийж байсан P.Šešlija удирдаж байгаа. Тэдний дараагийн ахлах дасгалжуулагч хэн байх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт энэ долоо хоногт олон шуугиант үйл явдал боллоо