Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвтээ шахалтын “classic” төрлийн долоо дахь, “equipped” төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв оронд өнөөдрөөс эхлэн 1-р сарын 09-ны өдөр хүртэл үргэлжилж байна.
Тус тэмцээнд 23 баг, клубүүдийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн ангилалын 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ тэмцээнд ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь жил ирэх тусам тус тэмцээний чансаа, өрсөлдөөн улам бүр ширүүсч буйг илтгэж байна.