MSports logo
DeMarcus Cousins
  • Д
    Дөлгөөн

    1 сарын 8

  • DeMarcus Cousins

    Full name: DeMarcus Amir Cousins

    Төрсөн: 1990.08.13

    Nickname: Boogie

    NBA-д 2010-2022 оны хооронд 7 багийн өмнөөс тоглож байсан.

    Kentucky сургуулийн өмнөөс 2009-2010 оны улиралд John Wall-ын хамтаар тоглож 15.1 оноо 9.8 самбар, 1.8 хаалт дундчилж 2010 оны NBA-ын драфтын 5 дахь сонголтоор Sacramento Kings багт сонгогдсон.

    NBA-ын анхны жилдээ 14.1 оноо 8.6 самбар 1 таслалт

    Дундчилсан тэрээр хамгийн оргил статистик /27.8 оноо, 10.6 самбар, 4.8 дам, 1.4 тас, 1.3 хаалт/ үзүүлэлтээ дундчилж байсан 2016-2017 оны улиралд NOP багруу солигдож Anthony Davis-ын хамт тоглохоор болсон.

    NBA-д самбарын хүчирхэг хослолыг бүрдүүлж 2017-2018 оны улирлыг амжилттай үргэлжлүүлж байсан хэдий ч Ахилесийн хүнд гэмтэл авч NBA-д өнгөрүүлсэн түүний замнал уруудсаар 2021-2022 оны улиралд Denver Nuggets-ын бүрэлдэхүүнд 31 тоглолтонд оролцож багаас хасагдсан.

    NBA-д 654 удаагийн тоглолтонд оролцож 19.6 онооо 10.2 самбар /дабль дабль/ дундчилсан эзэрхэг хүчирхэг самбарын тоглогч юм.


    Ингээд олон улсын лигүүдэд тоглохоор болж 2023 онд Purto Rico, 2024 онд Тайван улсын лигт тоглосон.


    2025? 😅



    DeMarcus Cousins