MSports logo
Хэрэв зогсоогдошгүй салхи шуурга, хөдөлшгүй бат бөх биеттэй тулгарвал юу болох вэ?
  • Д
    Дөлгөөн

    1 сарын 8

  • Хэрэв зогсоогдошгүй салхи шуурга, хөдөлшгүй бат бөх биеттэй тулгарвал юу болох вэ?

    Бид магадгүй бүх цаг үеийн УЛИРЛЫН ХАМГИЙН ШИЛДЭГ (зул сарын тоглолт оролцуулахгүй) тоглолтыг гэрчлэх цаг ирээд байна 🔥🔥🔥


    🔸NBA-н түүхэнд улирлын тоглолтод 15 дараалан хожлын цувралтай яваа багийн (ОКС) эсрэг 10 хожлын цувралтай яваа багийн хооронд (КАВС) болсон тоглолт нэг ч болж байгаагүй


    🔸Тэртээ 1971-72 оны улирлаас хойш 35 тоглолтын хугацаанд 30+ хожил байгуулсан ХОЁР БАГ зэрэг оршин тогтнож байгаагүй


    🔸Лигийн түүхэнд анх удаа улирлын дунд үед 85%+ хожлын хувьтай багуудын тулаан болох гэж байна 😱🔥🔥

    Cleveland Cavaliers:

    31-4 амжилттай (Дорнод бүсийн #1 )

    #1 - Довтолгооны үзүүлэлт

    #7 - Хамгаалалтын үзүүлэлт

    #2 - өрсөлдөгч багаасаа илүү оноо авалт


    Oklahoma City Thunder:

    30-5 амжилттай (Өрнөд бүсийн #1))

    #1 - хамгаалалтын үзүүлэлт

    #8 - довтолгооны үзүүлэлт

    #1 - өрсөлдөгч багаасаа илүү оноо авалт


    Хоёр баг хоёул ноднин жилийн аварга Бостонг хожсон мөн хоёул 70+ хожил байгуулах бүрэн боломжтой төлөвт байна 🔥🔥🔥


    ТУС ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТ МАНАЙ ЦАГААР МАРГААШ 08:00 ЦАГААС ЭХЛЭХ ХУВААРЬТАЙ БАЙНА 🙏