MSports logo
Шатрын спортын “Алдар” шилжин явах цомын тэмцээн энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 11

  • Шатрын спортын “Алдар” шилжин явах цомын тэмцээн энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохиогдоно

     

    Батлан хамгаалах яамны харьяа зэвсэгт хүчний Алдар спорт хорооны нэрэмжит “Алдар” шилжин явах цомын анхдугаар тэмцээн энэ сарын 20-22 өдрүүдэд 9-өөс 18 насны тамирчдын дунд зохиохоор болжээ. Тус тэмцээн нь шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, спортоор дамжуулан тамирчдын найрсаг уур амьсгал бүрдүүлэх болон өсвөр үеийн шатарчдыг тэмцээн уралдаанаар дамжуулан хөгжүүлж шагнаж, урамшуулах зорилготой аж. Тэмцээний дүрэм Швейцарь системээр буюу 9 өрөг тоглох ба олон улсын шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулна.

    Олон улсын жишгийн дагуу нээлттэй тэмцээн болох тул эрэгтэй, эмэгтэй аль аль нь оролцож болно. 

    Тэмцээний бүртгэл 10-р сарын 14-18 өдрүүдэд явагдах ба aldarachess@gmail.com хаягаар Овог нэр, харьяалал, насны ангилал болон төрсний гэрчилгээний хуулбар эсвэл түүнтэй адилтгах материалыг хавсарган явуулна уу.