MSports logo
NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт
  • Э
    Энхмандах

    11 сарын 2

  • NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт

    NBA-ын шинэ улирал эхлээд 7 хоногийн хугацаа өнгөрлөө. 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилтыг 2023.11.01-ний өдрийн байдлаар NBA-ын аналистууд, бооцоот тааврын компаниудын гаргасан магадлалаар нь 6 бүлэгт ангилсаныг хүргэж байна. 

    Tier 1 Аваргын төлөө өрсөлдөгч багууд

    1. Өнгөрсөн улирлын аваргууд Denver Nuggets баг энэ зуны амралтаар үндсэн бүрэлдэхүүнээ хэвээр нь авч үлдсэн. Томоохон солилцоо наймаа хийгээгүй боловч тэд түрүүлэх багийн тоонд зүй ёсоор бичигдэж байна. Тэд аваргаа хамгаалах томоохон зорилготойгоор улирлаа эхлүүлж өнөөдрийн байдлаар 4-1 амжилттай бүсийнхээ 3-р байрт бичигдэж байна. 

    2. Өнгөрсөн улиралд хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй Boston Celtics баг зуны амралтаа маш үр дүнтэй өнгөрүүлсэн гэж хэлж болно. Тэд орчин цагийн шиддэг сагсанбөмбөгт төвийн байрлалдаа Kristaps Porzingis-ыг авсанаар хамгаалалт довтолгоонд дутагдаад байсан төвийн тоглогчтоо авсан бол хамгаалагчийн байрлалд Marcus Smart-г явуулж оронд нь Jrue Holiday-г авсанаар аваргын төлөө дутуугаа гүйцээх дайралтаа хийх жил болж байна.  

    3. Milwaukee Bucks багийн гол хамгаалагч Jrue Holiday-г явуулж Damian Lilliard-г авсанаар довтолгооны шугам маш аюултай болсон. Харин хамгаалалтын хувьд тэдэнд асуудал үүссэн нь улирлын эхлэлд харагдаж байна. Тэд хүссэн амжилтаа гаргаж чадах болов уу. 

    4. Golden State Warriors баг талбайн жанжин Chris Paul-г багтаа нэгтгэснээр аваргын дайралтаа дахин хийх боломжтой багуудын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Тэрээр Улирлыг гараанд гарч эхлүүлсэн боловч Draymond Green бэртэлээс эргэн ирж замналдаа анх удаагаа сэлгээнээс тоглож эхлээд байна. 

    5. Phoenix Suns тэд энэ зун багтаа Bradley Beal, Jusuf Nurkic Eric Gordon тэргүүтэй тоглогч нарыг нэгтгэснээр гараа сэлгээ маш аюултай бүрэлдэхүүнтэй болсон. Багаас явсан тоглогч бол хувцас солих өрөөнд асуудал үүсгээд байсан De Andre Ayton-г явуулсан нь ашигтай наймаа гэж аналистууд үзэж байна. 

    NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт

    Tier2 Дараагийн буюу 2-р эгнээнд бичигдэж байгаа багууд

    1. Sacramento Kings багийн үндсэн бүрэлдэхүүн хэвээрэй байгаа тэдний хувьд өнгөрсөн улиралд бүсийнхээ 3-р багт ПО-д өрсөлдсөн. Багийн лидер De Aaron Fox-ын хувьд улирлыг гайхалтай эхлүүлж клач тоглолтуудаа үргэлжлүүлсээр байна. 

    2. LA Clippers баг PHI-аас James Harden-ыг маш боломжийн саналаар багтаа нэгтгэсэн. Тэдний хувьд гараа сэлгээ жигд, Msports-ын хувьд бол тэд аваргын төлөө өрнөдөөс гараад ирэх магадлалтай гэж харж байна. Хуучин багын андууд болох Westbrook, Harden нарыг нэг багт хэрхэн тоглохыг харах фенүүдийн хувьд сайхан мэдээ. 

    3. LA Lakers багийн гарааны бүрэлдэхүүнд төдийлөн өөрчлөлт ороогүй боловч сэлгээгээ илүү зузаатгасан. Тэдний улирлын эхний 5 учраа хүнд байсан хэдий ч 3-2 амжилттай бүсийнхээ 5-р байрт бичигдэж байна. Багийн лидер Lebron James минутын хязгаарлалттай гэсэн хэдий ч хязгаарлалтын дагуу тоглохгүй байгаа нь бэртэл гэмтлээс хол байх эрсдлийг нэмэгдүүлж байна. 

    4. New Orleans Pelicans баг өнгөрсөн улиралд бүтэн бүрэлдэхүүнтэй эхлүүлээд бүсийнхээ 2-р байрт бичигдэж байгаад бэртэл гэмтлээс шалтгаалж доош унасан. Энэ улирлын тухайд Brandon Ingram бэртлийн улмаас тоглоогүй байгаа боловч 3-1 амжилттай бүсийнхээ 4-р байрт бичигдэж байна. Багийн лидер Zion Williams бэртэхгүй бол тэд бүсийнхээ аюултай багийн нэг байх нь тодорхой гэдгийг улирлын эхлэл харуулж байна. 

    NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт

    Tier 3 ПО-ын багууд

    1. Dallas Mavaricks баг өнгөрсөн улиралд Kyrie Irving-г авсанаар хойш учраа олохгүй байсаар ПИ байрлалд ч орж чадалгүй улирлаа дуусгасан. Багийн лидер Luka Doncic MVP өрсөлдөөнийг тэргүүлэх хэмжээнд тоглож баг нь 4-0 амжилттай бүсийнхээ 1-р байрт улирлаа эхлүүлээд байна. Тэд учраа олж чадсан уу эсвэл...

    2. Philadelphia 76ers багт том асуудал үүсгээд байсан James Harden-г явуулж оронд нь сэлгээний тоглогч болон драфтын эрхүүдийг авсан тэд Tyrese Maxey-ын сайн тоглолтоор Harden-ны орон зайг нөхөж чадна гэдгээ улирлын эхлэлд /2-1 амжилттай бүсийнхээ 2-р байрт/ харуулаад байна. Гэвч тэд бүсийнхээ шилдэг нь байхын тулд одоо байгаа бүрэлдэхүүн бол хангалтгүй гэж аналистууд санал нэгтэй байна. 

    3. Oklahoma City Thunder Маш залуу бүрэлдэхүүнтэй тэдний хувьд өнгөрсөн жилийн драфтын сонголт Chet Holmgren бэртлээс ирсэн сайн мэдээтэй улирлыг эхлүүлээд байна. Тэдний хувьд өнгөрсөн жилүүдэд солилцоо наймаанаас маш олон драфтын эрхүүдийг авсан. Мөн багийн цом бүрэлдэхүүн маш залуу зэргээр ирээдүй нь гэрэлтэй, аналистууд санал нэгтэйгээр энэ улиралд ПО-д өрсөлдөнө гэж үзэж байна. 

    4. New York Knicks баг солилцоо наймааны цонхоор томоохон өөрчлөлт хийгээгүй боловч одоо байгаа бүрэлдэхүүн нь бүсийнхээ ПО-ын баг байна гэдэгт итгэлтэй байна. 

    5. Miami Heat баг зуны солилцоо наймааны цонхоор маш идэвхитэй байсан хэдий ч хүссэн нэг ч тоглогчоо авч чадаагүй нь харамсалтай. Багийн сэлгээнээс хүч нэмж байсан зарим тоглогчоо явуулсан тэдний хувьд өвлийн солилцооны цонхоор холбогч, хамгаалагчийн байрлалд тоглогч авах хүсэлтэй хэвээр гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд хэрвээ солилцоо хийж чадахгүй бол бүсийнхээ өрсөлдөөнд хүчтэй яригдагүй л болов уу. Гэвч тэд үргэлж л дутуу үнэлэгддэг боловч бүсийнхээ аюултай баг байсаар ирсэнийг бид мэднэ. 

    NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт

    Tier 4 ПИ шатанд өрсөлдөх багууд, ПО-ын байрлалд ч орох магадлалтай

    1. Indiana Pacers багийн лидер Tyrese Haliburton өнгөрсөн улиралд бэртээгүй байхад ПО-ын баг гэдгээ батлан харуулж байсан хэдий ч бэртлийн улмаас доош унасан. Улирлын эхлэлд бага зэргийн бэртэлийн асуудалтай байгаа ч хүнд биш гэдэг нь сайн хэрэг. 

    2. Orlando Magic багийн өнгөрсөн жилийн драфтын сонголт Paolo Banchero-ын өөрийгөө батлан харуулав улирал. Мөн зун болж өнгөрсөн дэлхийн аваргаар өөрийгөө батлан харуулсан Franz Wagner маш сайн формтой улирлыг эхлүүлсэн. Хэн нь багийн лидер бэ гэх асуулт байна. Юутай ч тэдний улирал өнгөрсөн жилээс сайн байх нь гарцаагүй. 

    3. Atlanta Hawks багт асуудал болоод байсан Jonh Collins-г явуулсан тэдний хувьд улирлыг 3-2 амжилттай бүсийнхээ 3-т бичигдэж байна. 

    4. Cleveland Cavaliers баг бэртэл гэмтлийн асуудал улирлын эхнээс байгаа нь харамсалтай. Багийн төвийн тоглогч Jaret Allen одоо болтол багтайгаа нэгдээгүй байгаа тэд 2-3 амжилттай бүсийнхээ 10-р байрт бичигдэж байна. Өнгөрсөн улиралд Donovan Mitchle-г багтаа нэгтгэсэн тэдний зорилго ПИ биш гэдэг нь тодорхой. 

    NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт

    Tier 5 ПИ шатанд шалгарах боломжтой багууд

    1. Detroit Pistons багийн хувьд Cade Cunningham бэртлээс ирсэн боловч баг нь бүсийнхээ ПО, ПИ шатны баг биш гэдэгтэй бүгд санал нийлж байгаа нь тэдний бүрэлдэхүүнээс хамаарч байгаа болов уу. 

    2.  Chicago Bulls баг холбон тоглогч Lonzo Ball-оо энэ улиралд бас л харахгүй нь дээ. Тиймээс тэдний зорилго ПИ л болов уу гэж бүгд санал нэгтэй байна. 

    3. Utah Jazz багийн хувьд өнгөрсөн жил Rudy Gobert-ын солилцоогоор ирээдүйгээ маш гэрэлтэй болгосон. Багийн бүрэлдэхүүн ч бас хөгжих боломжтой тоглогчдоор дүүрэн байгаа нь энэ улирлын амжилт төдийлөн чухал биш болов уу. 

    4. Minnesota Timberwolves багийн хувьд ирээдүйн сонголтуудаа Rudy Gobert болгосон маш муу солилцоо хийсэн гэж өнгөрсөн улиралд аналистууд дүгнэсэн. Гэвч тэдэнд онооны лидер, шиддэг хүчний довтлогч, шилдэг хамгаалан тоглогч, туршлагатай найруулагч байгаа нь ПИ, ПО-д шалгарах бүрэлдэхүүнтэйг илтгэж байна. Энэ бүрэлдэхүүн хэр хол явах бол. 

    5. Brooklyn Nets багийн хувьд Ben Simmons бэртлээс бишээ сэтгэл гутралаас 100 хувь эргэн ирсэн гэсэн мэдээтэй улирлыг эхлүүлсэн. Тэдний хувьд 2-2 амжилттай бүсийнхээ 5-р байрт бичигдэж байна. Багийн бүрэлдэхүүний хувьд төвийлөн сайн биш ч гэсэн дундаж бүрэлдэхүүнтэй. 

    6. Toronto Raptors баг өнгөрсөн улирлын сүүлээс эхлэн бараг бүх л тоглогчоо солиход бэлэн байсан хэдий ч Fred VanVleet-г явуулж дэлхийн аваргын MVP Dennis Shroder-г багтаа бэгтгэсэн. Тэдний хувьд 2-3 амжилттай 12-р байр бичигдэж байна. Тэдний бүрэлдэхүүн бол ПИ, ПО-ын байрлалд байхад эргэлзэхээргүй л бүрэлдэхүүн.

    7. Memphis Grizzlies багийн лидер Ja Morant бууны асуудлаас болж 25 тоглолт бандуулсан, багийн гол ноён нуруу Steven Adams энэ улиралд тоглохгүй зэргээр улирлыг тэд асуудалтай эхлүүлсэн. Үүний баталгаа болж тэд 0-5 амжилттай бүсийнхээ сүүлийн байранд бичигдэж байна. Өнгөрсөн улиралд багийн лидерийн эзгүйд ч амжилттай тоглож байсан тэдний хувьд энэ улирал хар дарсан зүйл шиг л эхэлж байна. Аналистууд ч тэдэнд эргэлзэж эхэлсэн. Тэдний хувьд төвийн байрлалд тоглогч хайсаар байна. Багийн лидерийн бан дуустал тэд дахиад хожигдсоор байвал маш том асуудалтай улирал болох нь гарцаагүй. 

    NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт

    Tier 6 Уналт хийх магадлалтай багууд

    1. San Antonio Spurs багийн хувьд Tim Duncan-аас хойш анх удаагаа драфтын тэргүүн сонголтыг хийсэн нь харийн хүн хочийг аваад байгаа Victor Wembanyama. Улирал эхлэхэд тэрээр бидний зорилго ПО-д өрсөлдөх гэж байсан бөгөөд улирлыг 2-2 амжилттай бүсийнхээ 8-р байрт үргэлжлүүлж байна. Түүний эсрэг довтолж байгаа тоглогч нарын довтолгооны хувь 20 гэдэг аймшигтай статистик үзүүлэлттэй улирлыг эхлүүлж байна. Багийн залуу тоглогч нар бас хөгжих боломжтойгоо батлан харуулж байна. 

    2.  Charlotte Hornets багийн хувьд гол тоглогч нарын нэг Miles Bridges эрүүгийн хэргийн улмаас NBA-д тоглох эсэх нь тодорхойгүй байгаа, багийн бүрэлдэхүүнд онцлох ганц тоглогчтой доторхой бус улирал үргэлжилж байна. Тэдний хувьд хэзээ бүсийнхээ өрсөлдөхүйц баг болох нь тодорхойгүй хэвээр. 

    3. Portland Trail Blazers багийн лидер Damian Lilliard-г явуулсанаар сэргээн босголт жинхэнэ утгаараа эхлээд байна. 

    4. Houston Rockets багийн хувьд зуны солилцоогоор Fred VanVleet-г багтаа нэгтгэж залуу тоглогч нарт туршлага болгож хөгжүүлэх гэж авч ирсэн болов уу гэмээр. Гэвч тэдний энэ улирал мөн л хөгжүүлэх, сэргээн босголтын улирал байх нь гарцаагүй.

    5. Washington Wizards багийн лидер Bradley Beal-г явуулсанаар сэргээн босголтын ажил албан ёсоор эхэлж байна. 

    NBA-ын 2023-2024 оны улиралд багуудын үзүүлэх амжилт