MSports logo
С.Жамбалжамц Европын мэргэжлийн багийн эгнээнд нэгдсэн Монголын анхны дугуйчин боллоо
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 1

  • С.Жамбалжамц Европын мэргэжлийн багийн эгнээнд нэгдсэн Монголын анхны дугуйчин боллоо

    Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос-Би Эйч” баг хүчээ зузаатгахаар Монголын дугуйчин  Сайнбаярын Жамбалжамцыг эгнээндээ нэгтгэж байгаагаа зарлалаа. Бургос Би Эйч /Burgos BH/ баг нь 2006 онд байгууладсан UCI-д харъяалалтай Испанийн мэргэжлийн дугуйн баг юм. Өдгөө 27 настай манай улсын тамирчин Испанийн багт өөрийн ур чадвар, Монгол дугуйчний давуу байдлыг харуулах түүхэн замналыг эхлүүлж байна. Испанийн баг Монголоос дугуйчинтай гарын үсэг зурсан нь Европын томоохон уралдаануудад Монгол дугуйчин уралдах болсон анхны онцлох үйл явдал болж байгаа юм. С.Жамбалжамцын Европт уралдах болсон нь Монгол төдийгүй Азийн тамирчдын хувьд том боломж. Түүний хувьд Малайзын багийн эгнээнээс Азийн цуврал тур уралдаануудад уралдаж, Ази тивд чансаагаар топ зэрэглэлд нэрлэгдэх болсон. Тодруулбал, С.Жамбалжамц Малайзын Теренггану Полигон багийн бүрэлдэхүүнд Малайзын уралдааны түрүү хүртсэнээс гадна Ираны тур, Хятад дахь Тур оф Хуаншан зэрэг тэмцээнд түрүүлсэн амжилтыг үзүүлж, тогтмол амжилттай яваа юм. Түүнийг “Бургос Би Эйч” багтай гэрээ байгуулсныг зарласны дараа Eurosport Spain сайт манай тамирчны төлөөлөгч “Gorama Cycling” агентлагийн Испани мэргэжилтэн Марселино Пачекотой холбогдож, С.Жамбалжамцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

    Тэрбээр хэлэхдээ “Юуны өмнө Монголын дугуйчин Бургос Би Эйч багт зүгээр нэг ирээгүй гэдгийг тодорхой хэлэх ёстой, учир нь Азийн уралдаанд амжилтаа батласан түүний тогтмол байдал нь С.Жамбалжамцыг Испанийн багийн амжилтыг нэмэхэд тусална.” гэж үзсэн гэв.

     

    С.Жамбалжамц Европын мэргэжлийн багийн эгнээнд нэгдсэн Монголын анхны дугуйчин боллоо

    Марселино Пачеко манай тамирчинг "маш их тэмцэгч, үргэлж өөрийгөө харуулдаг дугуйчин бөгөөд багт маш их хувь нэмрээ үзүүлэх болно" гэж тодотгожээ. Түүнийг дэлхийн тэргүүн зэрэглэлийн багууд аль хэдийн харж байсан ч Бургос Би Эйч баг эхний алхамыг хийн Монгол дугуйчинг эгнээндээ нэгтгэжээ. Түүнийг ирээдүйд шинэ замыг нээж, Ази дугуйчдын нэрийг дэлхийн тавцанд харуулсан шилдэг дугуйчин байж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Дашрамд сонирхуулахад, С.Жамбалжамц нь “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медалийг хүртсэн. Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд оролцсон уралдаануудаас 1367 оноог цуглуулж чадсанаар “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болж, олимпын эрхээ авсан Монголын анхны дугуйчин болсон билээ.

    С.Жамбалжамц Европын мэргэжлийн багийн эгнээнд нэгдсэн Монголын анхны дугуйчин боллоо