Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино 2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Саудын Арабт зохион байгуулна гэдгийг өөрийн инстаграм хуудаснаа батлан мэдэгдлээ. Ингэснээр 2002 онд Өмнөд Солонгос, Япон, 2022 онд Катар улсууд ДАШТ-ийг зохион байгуулсны дараа Ази тивд гурав дахь удаагаа зохиогдож буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Ваххабигийн вант улсын цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тэмцээнийг өвлийн улиралд зохион байгуулах шаардлагатай. Өнгөрсөн жил Катар улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахдаа сэрүүний улирлыг сонгож байсан билээ.