West Ham 1:5 Chelsea
West Ham United клуб өөрсдийн “London” цэнгэлдэх хүрээлэндээ КДАШТ-ий аварга Chelsea клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын дөнгөж 6 дахь минутад El Hadji Malick Diouf-ийн дамжуулалтаар Lucas Paquetá гоол оруулж талбайн эзэд 1:0 болгов. Тоглолтын 15 дахь минутад Marc Cucurella-ийн дамжуулалтаар Chelsea клубийн шинэ цэрэг João Pedro гоол оруулж 1:1 болгов. Улмаар тоглолтын 23 дахь минутад João Pedro-ийн дамжуулалтаар Pedro Neto гоол оруулж 1:2 болгон талбайн зочид тэргүүлж эхлэв. Тоглолтын 34 дэх минутад Chelsea клубийн шинэ цэрэг Estêvão-ийн дамжуулалтаар Enzo Fernández гоол оруулж 1:3 харьцаатай эхний хагасыг Chelsea клуб давамгайлав. Тоглолтын хоёрдугаар хагасын 54 дэх минутад Moisés Caicedo гоол оруулж тооны харьцааг 1:4 болгов. Түүний гоолоос ердөө 4 минутын дараа João Pedro-ийн дамжуулалтаар Trevoh Chalobah гоол оруулж энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж 1:5 харьцаатай талбайн зочин Chelsea клуб хожил байгууллаа.