MSports logo
КРИШТИАНУ РОНАЛДУ ӨӨРИЙН ЗАМНАЛЫН 61 ДЭХ ХЕТ-ТРИКЭЭ ТОЛИЛУУЛЖ, 500 ДАХЬ ГООЛОО ОРУУЛЛАА
  • А
    Админ

    2 сарын 10

  • КРИШТИАНУ РОНАЛДУ ӨӨРИЙН ЗАМНАЛЫН 61 ДЭХ ХЕТ-ТРИКЭЭ ТОЛИЛУУЛЖ, 500 ДАХЬ ГООЛОО ОРУУЛЛАА

    Саудын Арабын “Аль-Наср” клубт тоглож байгаа Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду пүрэв гарагт “Аль-Вехда” багийн эсрэг хийсэн тоглолтонд дөрвөн гоол оруулжээ. Ингснээр Аль Наср өрсөлдөгчөө 4:0-ийн харьцаагаар буулган авч, Роналду тус тоглолтод бүх гоолыг оруулснаар клубийн карьерийнхаа 500 дахь гоолоо оруулжээ. Энэ тоглолтонд 4 гоол оруулснаар тэрбээр 503 гоолыг клубын түвшинд орууллаа. Түүний хөгжөөн дэмжигч фэнүүд нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан Криштиану Роналдуг амжилт бүтээлээр дүүрэн карьерийнхаа бас нэгэн үе шатанд хүрсэн хэмээн магтаж байна. Өдгөө 38 настай Роналду Саудын Арабын Про лигт Аль Вехда багтай хийсэн тоглолтын үеэр Аль Насрийн төлөө дөрөв дэх тоглолтоо эхлүүлсний дараа ийнхүү түүхэнд бичигджээ. Тэрбээр өөрийн замналдаа 61 хет-трик хийгээд байгаа бөгөөд 30 нас хүрэхээсээ өмнө 30, 30 нас хүрснээсээ хойш 31 хетрик толилуулаад байна.

    Роналду 21 дэх минутад 500 дахь гоолоо оруулсан. Улмаар 40, 53, 61 дэх минутад гоол оруулжээ. Тэрбээр таван өөр багт 503 гоол оруулаад байгаагаас Лиссабоны "Спортинг"-д 3, Манчестер Юнайтед клубт 103, Реал Мадридад 311, Ювентуст 81 удаа тус тус гоол оруулжээ. Харин ДАШТ-ий дараа гэрээ байгуулсан “Аль-Наср”-т таван гоол авчраад байна. Тэрбээр Саудын Арабын “Аль-Наср” клубт 2025 оны зургаадугаар сар хүртэл тоглох гэрээ байгуулсан юм.