MSports logo
ӨНӨӨДӨР 3X3 САГСАН БӨМБӨГИЙН U23 АНГИЛЛЫН ДАШТ-Д МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГУУД ХЭСГИЙН СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙНЭ
  • А
    Админ

    10 сарын 6

  • ӨНӨӨДӨР 3X3 САГСАН БӨМБӨГИЙН U23 АНГИЛЛЫН ДАШТ-Д МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГУУД ХЭСГИЙН СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

    3х3 Сагсан бөмбөгийн U23 ангиллын Дэлхийн цомын тэмцээн Румын улсын Бухарест хотод гурав дахь өдрөө зохиогдож байна. Дэлхийн шилдэг эмэгтэй, эрэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн тоглолтууд энэ сарын еснийг хүртэл явагдаж, хэсэг тус бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарна. Монгол улсын U23 насны эрэгтэй шигшээ баг энэхүү тэмцээний чансааг тэргүүлж эхлүүлсэн бөгөөд Латви, БНХАУ, Словак, Чилийн багуудтай “А” хэсэгт багтсан юм . Тэмцээний эхний өдөр хэсгийн хоёр тоглолт хийсэн бөгөөд эхний тоглолтоо Хятадын багтай хийж 20:18 харьцаатай хожигдсон бол, хоёр дахь тоглолтдоо Словакийн багийг 21:14-өөр хожсон. 

     
    Харин U23 насны эмэгтэй шигшээ баг чансааны гуравт эрэмбэлэгдэж Япон, АНУ, Доминикан, Узбекстан улсын багуудтай хамт “С” хэсэгт багтаж эхний өдөр хоёр тоглолт хийсэн бөгөөд эхний тоглолтоо Япон улсын багтай хийж 12:21 харьцаатай хожигдсон бол хоёр дахь тоглолтдоо Доминиканы шигшээ багийг 22:14-өөр хожсон байна. Өнөөдөр манай улсын багууд хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийх бөгөөд эрэгтэй шигшээ баг Латвийн багтай 17:30 минутад тоглож, 19:25 минутаас Чилийн шигшээ багтай сүүлийн тоглолтоо хийх аж. Харин эмэгтэй шигшээ баг 18:10 минутаас Узбекстаны багтай тоглох бол хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ багтай 20:00 минутад хийх хуваарьтай байна. "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээнд Монгол Улс гурав дахь удаагаа эрэгтэй, эмэгтэй багаараа оролцож байнгаа нь энэ юм. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү тэмцээний эрэгтэй ангилалд Ази тивээс хараахан медаль хүртэж амжаагүй байгаа билээ.

     

    Э.Мандалбаяр