MSports logo
РАГБИГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ МАРГААШ ШИНЭ ЗЕАЛАНД УЛСАД ЭХЭЛНЭ
  • А
    Админ

    10 сарын 6

  • РАГБИГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ МАРГААШ ШИНЭ ЗЕАЛАНД УЛСАД ЭХЭЛНЭ

    Дэлхийн рагбигийн холбооноос Эмэгтэйчүүдийн рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх 1991 онд зохион байгуулж эхэлсэн. Дэлхийн аваргын аваргууд болох Шинэ Зеландын шигшээ баг маргааш буюу бямба гарагт Англи, Франц, Канадын хамтаар Аотеароа хотод болох эмэгтэйчүүдийн регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтоо эхлэх гэж байна. 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг COVID-19 тахлын улмаас хойшлуулсан ч одоо хамгийн амжилттай эмэгтэйчүүдийн баг болох Шинэ Зеаланд зургаа дахь удаагаа тэмцээнд түрүүлэх боломжтой боллоо. Тэд 1998-2010 оны хооронд дөрвөн удаа дараалан түрүүлсэн юм. Ялангуяа энэ удаагийн тэмцээн Шинэ Зеаландад болох учраас үзэгчдэд их хүлээлт байна. Тэдний хүчтэй өрсөлдөгчид бол Франц, Английн багууд байх болно. Шинэ Зеланд Уэльс, Шотланд, Австралийн багуудтай А хэсэгт багтжээ. Энэхүү тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд хамгийн сүүлд 2017 онд Ирландад болсон. Дараагийн тэмцээн нь 2021 онд Шинэ Зеландад болох байсан ч COVID-19 тахлын улмаас 2022 он хүртэл хойшлогдож, удаан хүлээлгэсний эцэст маргааш хөшгөө нээх гэж байна. Рагбигийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байгуулагдсан цагаасаа хойш гурван орон түрүүлсэн бол Шинэ Зеланд таван удаа энэ тэмцээнд түрүүлж, дээд амжилт тогтоожээ.

     
    Мөн дэлхийн аваргад оролцож байгаа онцлох багуудын нэг бол Канад. Канад улс дөрвөн удаа шөвгийн дөрөвт шалгарч, 2014 онд дэд байрт шалгарсан. Өөрсдийгөө хол ахих хамгийн сайн үзүүлэлтийг гаргахын тулд тэд дэлхийн чансааны тавдугаарт бичигдэх Итали, АНУ, Японтой В хэсэгт өрсөлдөх болно. С хэсэгт Англи, Франц, Өмнөд Африк, Фижи багтсан юм. Харин Франц болон Өмнөд Африк, Фижитэй С хэсэгт багтжээ. ДАШТ-ий Канад, Итали, Япон, Шотланд, АНУ, Уэльсийн тоглогчид Похе арал дахь рагбигийн холбооны төв байранд зочилжээ.  Окландын Эден Парк цэнгэлдэхэд явагдах бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12 хүртэл үргэлжилнэ.

    Н.Бэлгүүн