Хамтрагч байгууллага
1988 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрж өссөн. Айлын том, дөрвүүлээ. Одоо тусдаа гарсан. Ам бүл дөрвүүлээ, хоёр хүүхэдтэй. Манай гэрийнхэн ер нь сагс, волейболын спортыг сонирхдог. 10 жилд байхдаа хичээлийн олимпиадад оролцдог хүүхэд байсан. Аймгийн олимпиад улсад хоёр хүрэл, нэг мөнгөн медаль авч, олон улсын химийн олимпиадад оролцох эрх авсан. Математик, физикээр мөн аймгийн олимпиадын медальтай. Хичээлд дуртай хүүхэд байсан. Төгсөх жил, 10-р ангид орох жилдээ волейболын секцэд орсон. Өвөө, эмээ дээрээ өссөн. Бага байхдаа ээж, өвөө, эмээ, гэр бүлийнхээ ачийг хариулсан сайн хүн болно л гэж боддог байсан.
Хамтрагч байгууллага
Волейболын спортоор 16 наснаасаа хичээллэж эхэлсэн. Хичээл хийдэг ангийн дарга байсан. Манай ангийн 10 гаруй хүүхэд Дарханы биеийн тамир, спортын хороонд волейболын секцэд явдаг байлаа. Тэр үед ангийнхаа хүүхдүүдийг дагаж сонирхож үзээд таалагдсан. Уранчимэг багш болон Япон багш байсан тухайн үед. Хичээл номынхоо хажуугаар волейбол тоглох сонирхолтой байсан учраас хичээллэдэг болж, улмаар дурласан. 2011 онд Эрчим клубт тоглож байгаад тусдаа баг байгуулаад гарах болсон. Түүнээс хойш тусдаа байгуулсан багтайгаа багаа ахлаад тоглож байна. Анх баг тусдаа гарсан үе хамгийн спорттой холбоотой нандин үе.
Хамтрагч байгууллага
Супер хүч гэвэл бодол унших хүчийг сонгох байсан. Одоо хүн болгон юу бодож байгаагаа илэрхийлээд байдаггүй болохоор бодлыг нь уншаад хүмүүсийн асуудлыг тэр хүнд нь мэдэгдэхгүйгээр шийдэж өгнө. Хүмүүсийн бодлыг мэдэж, нийгэмд хэрэгтэй зүйлс хиймээр санагдаж байна.
Хамтрагч байгууллага
Эмэгтэй хүний биед нэг өдөр орвол илүү чөлөөтэй байж, хэлэхийг хүссэн зүйлээ хэлж, дураараа байж үзмээр байна.
Хамтрагч байгууллага
Дуртай хоол эхнэрийн хоол. Оюутан байхад цадах гэж хооллодог байсан. Гэр бүлтэй болсноос хойш эхнэрийнхээ хоолонд дуртай болсон.
Хамтрагч байгууллага
Алтайн Барс клубийн хувьд яг одоо байгаа бүрэлдэхүүнээрээ 2021 оноос эхлээд гурав дахь жилдээ тоглож байгаа. 2000 оны буюу 22, 23-тай залуучууд 70 хувь нэмэх нь ах нар нь гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Уур амьсгал харьцангуй дажгүй. Манай клуб 13 дахь жилдээ болж байгаа учраас тогтвортой, дотоод харилцаа сайн байдаг гэж бодож байна. Волейболын дотны найзууд гэвэл үе, үеийн хамт тоглож байсан найзуудаа нэрлэнэ. Дарханд өсвөр, идэрчүүдээс тоглож байсан Дарханы багийнхан, Алдар спорт хороо, Эрчим болон одоо тоглож байгаа Алтайн Барсийнхантайгаа бүгдэнтэй нь дотно байдаг.
Хамтрагч байгууллага
Эмэгтэй хүний зөөлөн, энхрий шинж чанарт дуртай. Эхнэрийн маань бүх л юм таалагддаг.
Хамтрагч байгууллага
Хамгийн их айдаг зүйл гэвэл гэр бүл болон хамгийн дотны хүмүүс өвдөхөөс айдаг.
Хамтрагч байгууллага
Суурь мэргэжил эдийн засагч. Эрх зүйч мэргэжлийн магистр. Эдийн засгийн магистр. Хосолсон мэргэжилтэй. Улс, орныхоо хөгжилд тустай зөв үйл хийхийг л хүсдэг дээ.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа гэр бүлээрээ, багийнхантайгаа гадуур зугаалах, хамт хоол идэж, кино үзэх дуртай. Дэлгүүр хэсэх дуртай. Дуртай дуучин Young MO-G. Дуртай хамтлаг Татар.