Хамтрагч байгууллага
Би 1999.01.12-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Ам бүл тавуулаа, доороо хоёр эрэгтэй дүүтэй. Аав маань Онцгой байдлын газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо Дорнод аймгийн төмөр замын Баянтүмэн өртөөнд галын байцаагч. Ээж маань зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нярайн эх эмчээр ажилладаг. Би өөрөө хотод ганцаараа амьдарч байгаа, манай гэрийнхэн Дорнод аймагт амьдардаг. Би багадаа юм, юманд оролцсон хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан.
Хамтрагч байгууллага
Бүжгийн спортоор 5 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Цэцэрлэгт байхад бүжгийн багш ирээд хүүхдүүд сонгон шалгаруулж байсан. Тэр үед аав, ээж намайг тэр багш дээр аваачиж өгч байсан. Одоо санахад бүжгийн багш толинд бүжиг бүжиглээд араас нь хүүхдүүд тэр хөдөлгөөнүүдийг нь дуурайж хийж байсан. Эвслийг нь шалгаад сонгон авч байсан. Тэр цагаас хойш бүжгээр тасралтгүй хичээллэж байгаа. Дунд нь 10-12-р ангидаа тасарсан. Оюутан болоод буцаад хичээллэх болсон. 2022 оны дэлхийн аваргад мөнгөн медаль хүртсэн үе маань бүжгийн спорттой холбоотой нандин үе. Бүжгийн спорт нь аяны хэмнэл, цохилт нь дээр биеэрээ мэдэрч, харуулж байгаа нь таалагддаг учраас таалагдаж, тууштай хичээллэдэг. Бүжиг бүжиглэж байхдаа орчлонгоос тасардаг гэж хэлж болно.
Хамтрагч байгууллага
Супер хүчтэй болох боломжтой байсан бол шилжигч болно. Ийш, тийшээ шилжиж аялахдаа аялж, ажлаа амжуулахдаа амжуулаад байвал гоё санагдаж байна.
Хамтрагч байгууллага
2018 онд Мүүндэнс хамтлагт орж байсан. 5 дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох гэж байгаа. Бид нарын бэлтгэл дандаа оройн цагаар 9-12 цагийн хооронд байдаг. Өглөө, өдөртөө хувийн бэлтгэл, хичээл зэрэг бусад ажлаа амжуулдаг. Ачаалал өндөртэй байдаг нь хэцүү зүйл нь. Тэмцээн болох газраа бол 12 цаг орчим өдөрт бэлтгэл хийдэг. Зорьсон зорилгынхоо төлөө дуртай зүйлээ хийж байгаа учраас хэцүү зүйлсээ тоохгүй өнгөрөөдөг. Өнгөрсөн дэлхийн аваргын хувьд 7-10 сарын хооронд бэлтгэл хийж, Нидерланд багштайгаа ярилцаж, нарийн төлөвлөгөө гаргасны үндсэн дээр мөнгөн медаль авсан. Манай баг мөнгөн медалийг л яг зорьсон байсан. Манай хамтлагийн бүжигчдийн утасны lockscreen дээр мөнгөн медалийн зураг байрлуулсан. Байнга мөнгөн медалиа яриад, зорьсондоо хүрч чадсан.
Хамтрагч байгууллага
Олны танил хүмүүсээс краш гэвэл би дуучин Amrashk/Amra/-г крашладаг.
Хамтрагч байгууллага
Би ер нь амьтанд их хайртай. Багаасаа нохой тэжээсэн. Төрөл бүрийн амьтан тэжээмээр байдаг. Нохой тэжээмээр байна. Муур тэжээхийг хүсдэг. Ярьдаг тоть, шувуу гээд олон амьтан тэжээж үзэхийг хүсдэг. Амьтанд их дуртай.
Хамтрагч байгууллага
Одоогоор найз охин байхгүй. Эмэгтэй хүний ийм, тийм шинж чанар гэхээсээ илүү ээж шигээ л хүнтэй үерхэнэ дээ гэж боддог.
Хамтрагч байгууллага
Мүүндэнс хамтлагаараа Монголын улсын 8 удаагийн аварга болсон. 2022 оны дэлхийн аваргад мөнгөн медаль хүртсэн. 2023 оны дэлхийн аваргад алтан медаль хүртэхийн төлөө зорьж байна.
Хамтрагч байгууллага
Нэг хүний бодлыг уншиж үзэх боломж байсан бол аавынхаа бодлыг уншиж үзэхийг хүсэж байна. Аав үг, дуу цөөтэй. Тийм болохоор аав юу боддог, толгой дотор нь яг ямар бодлууд эргэлдэж байдаг гэдгийг мэдмээр байна.
Хамтрагч байгууллага
Би их кино үзэх дуртай. Чөлөөт цагаараа гэртээ амрангаа бүтэн өдөржингөө кино үзэхийг илүүд үзнэ. Хамгийн түрүүнд ийм л бодол орж байна.