2002 онд Хэнтий аймгийн Чингис хотод төрсөн. Ам бүл 7. Ах, 3 эгчтэй, айлын бага хүүхэд. Багадаа маш их хөдөлгөөнтэй, жоохон сахилгагүй талдаа охин байсан гэж гэрийнхэн маань ярьдаг. Бүх л охидын адил загвар өмсөгч болохыг хүсдэг байсан.
Волейболын спортоор 2014 онд 12 настайгаасаа эхлэн Монгол улсын гавьяат багш П.Нэргүйн удирдлагад хичээллэж эхэлж байхдаа холбогчоор бэлтгэгдэж, 2017 оноос Д. Жаргалсайхан дасгалжуулагч дээрээ довтлон тоглогчоор бэлтгэгдэж эхэлсэн. Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2015онд хүрэл, 2016 онд мөнгөн медаль хүртэж их урам авч энэ спортод улам сонирхолтой болсон.
Чөлөөт цаг эсвэл амарч байгаа үедээ ихэвчлэн кино үздэг ганцаараа байхдаа драма төрлийн кино үздэг. Олуулаа бол аймшгийн кино үздэг. Волейболоос гадна сагсан бөмбөгийн спортыг үзэх дуртай.
Эрэгтэй хүний биед орвол довтолсон бөмбөгөө заалны таазанд хүргэж үзэх байх .
Одоо бол Тайландын волейболын шигшээ багийн тамирчин Wipawee Srithong-ийг крашлаж байгаа. Мундаг тамирчин өөрөөр анимегийн нэг дүр шиг санагддаг.
Миний дуртай кино “The theory of everything”- сэтгэлд үлдсэн бас хамгийн их уйлуулж байсан кино , Хамтлаг гэвэл Blackpink- Лисад дуртай болохоор юм болов уу.
Эрэгтэй хүн буурь суурьтай байвал л гоё гэж боддог.
Одоогоор хамгийн том амжилт залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үнэ цэнтэй тоглогч болсон цаашдаа лигийн аварга авах л зорилготой.
Хүний бодол унших боломж байдаг байсан бол бага эгчийнхээ бодлыг уншина аа. 24/7 хамт байдаг хүн минь.
Сэтгэлээр унахаараа тэмдэглэл бичдэг. Юу хэцүү байгаагаа юунд гомдож байгаа гээд бүх зүйлээ бичихээр их дэмтэй байдаг даа.