MSports logo
Парис 2024: Өнөөдөр Б. Эрдэнэбаяр Швейцар улсын тамирчинтай барилдана
  • Н
    Нанва

    7 сарын 29

  • Парис 2024: Өнөөдөр Б. Эрдэнэбаяр Швейцар улсын тамирчинтай барилдана

    Өнөөдөр Жүдо бөхийн барилдааны гурав дахь өдөр эхэлж байна. Манай улсаас эмэгтэй 57кг-ын жинд Л. Энхрийлэн, эрэгтэй 73кг-ын жинд Б. Эрдэнэбаяр нар өрсөлдөнө. 
    Б. Эрдэнэбаяр өнөөдөр барилдах эхний даваанд 2023 оны Дэлхийн аварга Нилс Штамптай хүч сорино.
    Уг жинд Нилс Штамп нь олимпын чансаагаар 3-т бичигдэж байгаа бол манай улсын тамирчин Б. Эрдэнэбаяр 27-т бичигдэж байна.
    ОУХМ Б. Эрдэнэбаяр нь 2023 оны олон улсын Тбилиси (Tbilisi) Гранд Слам тэмцээний Аварга, 2024 оны зуны олимпын эрх олгох Душанбе (Dushanbe) Гранд Слам тэмцээнд 5-р байр, 2024 оны ДАШТ-ий 7-р байранд орж байсан удаатай. Түүний хувьд Парис-2024 нь анхны олимп юм. 

     

    Харин Швейцар улсын тамирчин Нилс Штампын хувьд хоёр дахь олимп бөгөөд өмнө нь Токио-2020 олимпод 73 кг-ын жинд өрсөлдөж, анхны тоглолтдоо хасагдсан. Тэрээр 2024 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ий 73 кг-ын жинд хүрэл медаль, 2023 онд ДАШТ-ий 73 кг-ын жинд алтан медаль хүртэж жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны Швейцарын жүдоч болсон.

    Парис 2024: Өнөөдөр Б. Эрдэнэбаяр Швейцар улсын тамирчинтай барилдана

    ОУХМ Б. Эрдэнэбаяр эхний даваанд ялбал Испани улсын тамирчин Касас Рока, Гамби улсын тамирчин Файе Нжи нарын аль хожсонтой нь барилдана.