Харин Парисын олимпын нээлттэй холбоотойгоор зарим хүмүүсийн шүүмжлэл, өртөөд байсан онцлох хэд хэдэн шоу үзүүлбэрүүд байсан юм. Тухайлбал толгойгүй эмэгтэй бол Мари Антуанетта юм. Тэрээр Францыг захирч байсан бөгөөд эх орноосоо урвасан, хуйвалдсан, улсын хөрөнгө шамшигдуулсан хэргээр шийтгүүлж байсан байна.
Мөн Да Винчигийн "Сүүлчийн оройн зоог" (1498) байгаагүй юм. Харин Ян Херманс ван Бейлертийн Фетида, Пелейн хурим, тэр дундаа хөгжим, бүжиг, яруу найраг, нарны бурхан Аполлон найрын ширээг голлон дүрсэлсэн"Бурхдын баяр" (1635) уран зургаас буюу Эртний Грекийн Дарсны бурхан гардан хийдэг Баканал буюу хөлчүү цэнгүүн дүрсэлсэн аж. Учир нь Олимпын наадам эртнийх, Грекийнх бөгөөд Баканали бол олноороо учирсан хөрөнгөөр зодсон дуу шуутай цэнгүүн хэмээн үздэг байна. Эрт үед хүмүүс дарсны бурхан Бахусыг (усан үзмийн модоор бүрхсэн цэнхэр эр) хүндэтгэж, цөөнгүй өдөр найрладаг байсан түүхтэй аж. Дашрамд сонирхуулахад олонд Грекийн үржил шимийн бурхан Дионисус хэмээн танигдсан ба хожим дарс, ханамжийн бурхан болж алдаршсан байдаг байна. Сүүлд нь Үхэл буурал морь хүлэглэсэн байгаагүй. Завин дээр суурилуулсан Сена мөрний дагина Секвана байлаа. Угтаа Олимпын сүр сүлд, Секвана дагины төлөөлж байжээ.
Эх сурвалж: Монгол хэлнээ буулгасан: Bolorsaikhan Badamsambuu