Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал эхний даваанд Италийн тамирчин Сирин Чаарабиг 5:0 оноогоор илт хожин анхны ялалтаа байгуулж шөвгийн 16-д шалгарсан.
Түүний дараагийн тулалдах тамирчин олимпын чансааны №6-д бичигдэж буй Румын улсын тамирчин Ленута Лакрамиоара. Өдгөө 30 настай Рум улсын тамирчин нь 2024 оны Европын Боксын Холбооны 14 дэх удаагийн АШТ-ий 54кг-ын жингийн аварга, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медаль авч байсан тамирчин юм.
Парис 2024: М. Энхжаргал Румын улсын тамирчинтай тулалдана
Н
Нанва
7 сарын 29
М. Энхжаргал нь энэ даваагаа ялж чадвал дараагийн тулаанд Австралийн тамирчин Тиана Ечегарай болон 2022 оны ДАШТ-ий аварга Туркийн тамирчин Хатич Акбаш нарын аль хожсонтой нь тулалдана.
Хатич Акбаш нь манай тамирчинтай тулалдах Румым улсын боксчин Лакрамиоара Периоктой 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдаж 3:2 харьцаатайгаар буулган авч аварга авсан залуухан тамирчин юм.
М.Энхжаргалын тулаан өнөөдөр 23:22 цагаас болно.