MSports logo
ПАРИС 2024: АНУ-ын шигшээ баг Сербийг шигшээг 110-84 харьцаатай 26 онооны зөрүүтэй буулгаж авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 29

  • ПАРИС 2024: АНУ-ын шигшээ баг Сербийг шигшээг 110-84 харьцаатай 26 онооны зөрүүтэй буулгаж авлаа

    Өнөөдөр Парисын олимпын сагсан бөмбөгийн төрөлд олны анхаарал дунд буй хоёр багуудын тоглолт болж өнгөрлөө. Тэмцээний С хэсэгт учраа таарсан хүчирхэг АНУ болон Никола Йокичоор ахлуулсан Сербиүдийн хооронд 23:15 минутаас тоглолт эхэллээ. Тоглолтын эхлэлийн Сербийн шигшээ тун сайн тавьж 10-2 харьцаатай эхэлсэн ч АНУ зузаан бүрэлдэхүүнтэй гэдгээ дахин баталж, нэгдүгээр үед 25-20 харьцаатай тэргүүлж эхэлсэн юм. Улмаар үлдсэн бүх үе АНУ-ын давамгайлал дунд өрнөсөөр үндсэн цагт 110-84 харьцаатай хожил байгууллаа. 

    -Сэлгээнээс тоглолтод оролцсон Кэвин Дурант 23 оноо, 2 самбар, 2 дамжуулалт гүйцэтгэхдээ ганцхан довтолгоо алдаж зогсоогдошгүй байлаа.

    ПАРИС 2024: АНУ-ын шигшээ баг Сербийг шигшээг 110-84 харьцаатай 26 онооны зөрүүтэй буулгаж авлаа

    -Шигшээ багийн хамгийн ахмад настай тоглогч Леброн Жэймс 21 оноо, 8 самбар, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэж бараг л трипл дабл гүйцэтгэнгээ алдав.

    ПАРИС 2024: АНУ-ын шигшээ баг Сербийг шигшээг 110-84 харьцаатай 26 онооны зөрүүтэй буулгаж авлаа

    -Гараанд гарсан Д.Бүүкер, Ж.Холидэй, С.Көрри нараас гадна сэлгээнээс Э.Эдвардс 10-аас дээш оноогоор багтаа туслалаа.

    ПАРИС 2024: АНУ-ын шигшээ баг Сербийг шигшээг 110-84 харьцаатай 26 онооны зөрүүтэй буулгаж авлаа

    -Парист болж тус олимпод Ж.Эмбийдийг талбайд гарах, бөмбөг авах болгонд ордонд цугласан Францчууд "Бүүлж" байсан нь Францын шигшээд нэгдэнэ гэж хэсэг шуугиулж байгаад АНУ-ыг сонгосонтой холбоотой.

    ПАРИС 2024: АНУ-ын шигшээ баг Сербийг шигшээг 110-84 харьцаатай 26 онооны зөрүүтэй буулгаж авлаа

    -АНУ-ын бүрэлдэхүүнээс энэ жилийн аварга Жэйсон Тэймум болон Индиана Пэйсерсийн Тайрис Халибөртон нар талбайд нэг ч минут гарсангүй дуусгалаа.

    -Нөгөө талд Н.Йокич 20 оноо, 5 самбар, 8 дамжуулалт гүйцэтгэсэн ч баг нь ялалт байгуулахад хангалтгүй байлаа.



    ПАРИС 2024: АНУ-ын шигшээ баг Сербийг шигшээг 110-84 харьцаатай 26 онооны зөрүүтэй буулгаж авлаа

    -Б.Богданович, О.Добрич, А.Авромович, В.Мичич нар 10 болон түүнээс дээш оноо авсан ч хүчирхэг АНУ-ын багийг зогсоох тун хэцүү байв.
    -Тоглолтын хожигдлын шалтгаан алсын зайн шидэлтийн хувьтай холбоотой. Учир нь Серби багаараа 37 удаа аркны араас шидэхдээ ердөө 9-ийг нь амжилттай болгож 24.3%-тай довтолсон бол АНУ-ын шигшээ 32 удаа алсын зайнаас шидэхдээ 18-ыг нь байндаа тусгаж, 56.3% -тай довтолсон байна.