Азийн хөлбөмбөгийн холбооны клубүүдийн нэр хүндтэй тэмцээн болох "AFC Cup" тэмцээнд өрсөлдөж буй FC Ulaanbaatar клуб өнөөдөр Тайванийн "Taichung Futuro" клубтэй тоглож, үндсэн цагт 2-1-ээр буулган авлаа. Хэсгийн сүүлийн тоглолтын 31' дэх минутад Г.Гантогтох гоолын салхийг хагалж, 39' дэх минутад Н.Крусевач хоёр дахь гоолыг оруулжээ. Улаанбаатар клуб нь дээд лигийн өнгөрсөн улиралд аваргаар тодорч анх удаа улсаа төлөөлж Азийн цомын тэмцээний өрсөлдөөнд анхны хожлыг аваад зогсохгүй Азийн клубүүдийг удаа, дараа буулган аваад байна.