1995 онд Булган аймгийн төв Булган хотод төрсөн. Ам бүл тавуулаа, хоёр дүүтэй. Аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Түүний төрсөн дүү охин Онолбаатарын Хулан мөн сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Энхбаатар, Хулан хоёр дөрвөн насны зөрүүтэй. Ах, дүү хоёрын хувьд МУИС-аас сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн. О.Хулан багийн спортоор Монголчууд олимпод орсон анхны бүрэлдэхүүнд багтаж түүхэн замналын эхлэлийг тавилцсан. Тэднийг анх спортоор хичээллэж эхлэхэд аав, ээж нь тийм ч их дэмждэггүй байсан бол Кадраа, Хулан хоёр тууштай бэлтгэл сургуулилт хийснээр гэр бүлийнхнээ хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тууштай байсны үндсэн дээр тэдний аав, ээж нь спортоор хичээллэхийг нь одоо маш сайн дэмжиж, зөвхөн сагсан бөмбөгтөө анхаарлаа хандуулахыг захидаг болжээ. Бусад зүйлд сатаарахгүйгээр спортын замнал, амжилтдаа анхаарах боломжийг олгож, ар талыг нь маш сайн даадаг болсон байна.
О.Энхбаатар сагсан бөмбөгөөр 2012 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. МУИС-д элсэж орсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлжээ. 10 жилд байхдаа сагс тоглодоггүй байсан бол их сургуульд Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчийн удирдлага дор сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн. Өмнө нь сагс огт тоглодоггүй байсан. Тэрбээр ээжийгээ илүү дуурайсан. Түүний аав 180 см өндөртэй бол ээж нь 165 см. Түүний өндөр 198 см.
Тэрбээр чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзах дуртай. Найзуудтайгаа уулзаж, юм ярилцаж, инээлдэж байхыг илүү их хичээдэг. Мөн ширээний теннис болон усанд сэлэх дуртай. Зав гарвал сагснаас гадна энэ спортуудаар хичээллэж цагаа өнгөрүүлэх дуртай.
Түүний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол сагсан бөмбөгөөр тоглож, хичээллэх болсон явдал. Хэдийгээр хожуу тоглож эхэлсэн ч сагсаар хичээллэх болсондоо амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр гэж боддог.
Жаахан байхдаа хөдөө эмээгийндээ гадаа харцаганаас юм авах гээд онгойлгосон чинь баахан жижигхэн гөлчгийнүүд байсан тэрийг харсан цагаасаа хойш айдаг болсон.
Миний хамгийн дуртай хоол бол банштай цай. Манай эмээ надад маш амттай банштай цай байнга хийж өгдөг байсан болохоор одоо ч дуртай байдаг.
Түүнд эмэгтэй хүний аядуу, зөөлөн, даруухан, дөлгөөхөн байдал таалагддаг.
Түүний үлгэр дуурайлал авдаг хүн гадаадаас Коби Брайант. Монголоос сагсан бөмбөгийн тоглогчид болох Г.Баттөр болон Д.Дэлгэрням нар. Тэрбээр цаашид олимпод оролцож, Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилготой.
Түүний амьдрал зарчим, мото бол шударга байдал. Тэрбээр ямар ч зүйлд үнэнч, шударга байхыг эрхэмлэдэг. Тэрбээр МУИС-ыг бизнессийн удирдлагаар төгссөн.
Сэтгэлээр унасан үедээ найзуудтайгаа уулзаж, ярилцаж тайвшрахыг хичээдэг.