MSports logo
Ж.Энхжаргалан МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүд, засуулууд болон бөх тайлбарлагч нарын төлөөллүүдтэй уулзсан байна.
  • Т
    Тэлмүүн

    3 сарын 24

  • Ж.Энхжаргалан МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүд, засуулууд болон бөх тайлбарлагч нарын төлөөллүүдтэй уулзсан байна.

    2024 оны Үндэсний их баяр наадмын зохион байгуулах багийнхан урьд өмнөх жилүүдээс сайн ажилласан нь бидэнд харагдсан.


    Гэхдээ сайшаалтай байсан зүйлийг бараантуулж харагдуулсан нэгэн том зүйл нь цэнгэлдэх хүрээлэн доторх зүлгээс үүдэлтэй. Учир нь өмнөх жилийн хүчит бөхийн 512 бөхийн барилдааны үеэр 30 орчим бөх зүлэг дээр халтирснаас 4 бөх гэмтсэн ба зарим нь одоо хүртэл бэртэл нь эдгэрээгүй байгаа ба, заал танхимын барилдаанд барилдахгүй байгаа.  


    Харин энэ жилийн хувьд “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан үзэгч олон болон бөхчүүдийн гомдол саналын хүрээнд МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүд, засуулууд болон бөх тайлбарлагч төлөөллүүдтэй уулзсан байна. 

    Ж.Энхжаргалан МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүд, засуулууд болон бөх тайлбарлагч нарын төлөөллүүдтэй уулзсан байна.

    Тус уулзалтын дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:


    Өнөөдөр МҮБХ-ны удирдлагууд, Монгол бөхийн аварга, гарьд, харцага цолтнууд, засуулууд болон бөх тайлбарлагч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.


    Төв цэнгэлдэх хүрээлэнг удирдаж буй хүний хувьд бид үндэсний их баяр наадмын зохион байгуулалтыг аюулгүй, тав тухтай сүр жавхаатай байлгахад онцгойлон анхаарч байна. Бөхчүүд, харваачид, наадамчин олны сэтгэлд нийцсэн орчин бүрдүүлэх нь бидний үүрэг бас зорилго юм.

    Өнгөрсөн жилийн наадмын үеэр барилдааны зүлэгтэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд орж, санал шүүмж өрнөсөн. Энэ удаад бид асуудлыг нухацтай авч үзэн Монголын Үндэсний Бөхийн Холбоо бөхчүүдийн санал хүсэлтийг тусгаж тэдэнд хамгийн тохиромжтой шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Баяр наадмын өмнө тестийн сорилго барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.


    Бид аливаа асуудалд хурдан хариу арга хэмжээ авдаг байх байдлыг эрхэмлэж та бүхний санал шүүмжийг нээлттэй хүлээн авч хамтдаа ярилцан Монгол түмний их баяр наадмыг улам сайжруулахын төлөө хичээн ажиллана.

    Дараагийн удаад Монголын үндэсний харваачдын холбоо цэц мэргэн харваачдаа хүлээн авч уулзан тэдний саналыг сонсож харвааны орчныг сайжруулах тал дээр анхаарал хандуулах болно.


    Нээлттэй байдал бидний эрхэм зорилго. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагааг улам бүр ил тод болгон шинэчлэл хийж ажиллах болно.

    Ж.Энхжаргалан МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүд, засуулууд болон бөх тайлбарлагч нарын төлөөллүүдтэй уулзсан байна.

    Мөн энэхүү уулзалтын дараа Улсын аварга О.Хангай:

    Өнгөрсөн жил миний хувьд хэд хэдэн удаа халтирч, тэнцвэр алдсан тохиолдол гарсан. Халтирсны дараа яаж өрсөлдөгчтэйгөө барилдах вэ? гэхээс илүү яаж халтирахгүй байх талаар л бодож эхэлсэн. 


    Бөхчүүдийн хувьд зөвхөн бүтэн жилийн хөдөлмөр биш ээ, энэ бол бүх насны хөдөлмөр юм. Би 15 жил барилдахдаа Улсын харцага болон Улсын аварга цол хүртэхдээ л хоёрхон удаа гэртээ баяртай очиж байсан. 


    Өнгөрсөн жилийн зүлэг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцоосой мөн дахин бүү алдаа гаргаасай гэж хүсэж байна. 


    Үндэсний их баяр наадам болохоос өмнө сайжруулах талаар гарц гаргалгаа хайн биднийг хүлээж авч уулзаж байгаад баяртай байна