BRERA ILCH 0:3 Deren
Тоглолтын эхний үеийн 12’ булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Илч клубийн довтлогч Энхтулга өөрийн хаалганд санамсаргүй хийв.
Тоглолтын 42’ Дэрэн клубийн Япон легионер энэ улирлын мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж буй Ф.Ютаро гоол оруулснаар эхний хагасыг Дэрэн клуб 2:0-р тэргүүлж дуусгав.
Тоглолтын 2-р хагасын сүүлчийн минут Дэрэн клубийн Мөнххүслэн энэхүү тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Дэрэн клуб өрсөлдөгчөө 3:0-р илүүрхэв.