"UEFA Nations League" тэмцээний шөвгийн 8-н хариу тоглолтууд болж өнгөрлөө.
Германы шигшээ талбай дээрээ Италийн шигшээ багийг хүлээн авлаа. Эхний тоглолт Итали улсад болоход Герман 2:1-р Италийг буулган авч байсан. Тоглолт эхлээд 30’ талбайн эзэн Герман 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг авч улмаар J.Kimmich амжилттай гүйцэтгэж 1:0 болгов. Улмаар 36’ булангийн цохилтоос J.Kimmich-н овжин дамжуулалт Германы шигшээ багийн залуу од J.Musiala гоол оруулснаар 2:0 болгов.
Тоглолтын эхний хагас дуусахаас өмнөхөн 45’ өнөөх л J.Kimmich-н баруун жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалтыг K.Kleindienst мөргөж гоол оруулснаар эхний хагасыг 3:0-р илүүрхэж дуусгав.
Италийн шигшээ баг 2-р хагаст гайхалтай эргэн ирэлтийг хийж 49’ M.Kean багийнхаа эхний гоол хийв. Удалгүй тоглолтын 69’ Raspadori-н дамжуулалтаар M.Kean гоол оруулж тоог 3:2 болгон ойртуулав. Улмаар шүүгчийн мэдлийн 90+5’ G.Raspadori 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж 3:3 болгов.
Гэсэн ч тэд эхний тоглолтод 2:1 нийлбэр дүнгээр 5:4-р хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.