“UEFA NATIONS LEAGUE” тэмцээний шөвгийн 8-н эхний тоглолтууд болж өнгөрлөө. Италийн шигшээ баг талбай дээрээ Германы шигшээ багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын 9’ талбайн эзэн Италийн шигшээ багийн S.Tonali тоглолтын эхний гоол оруулж 1:0-н харьцаагаар эхний хагасыг тэргүүлж дуусгав. Тоглолтын 2-р хагас эхлээд 49’ талбайн зочин багийн J.Kimmich-н хөндлөн дамжуулалтаар сэлгээгээр орж ирээд удаагүй довтлогч T.Kleindienst мөргөж гоол оруулж тоог 1:1 болгон тэнцүүлэв. Тоглолтын 76’ өнөөх л J.Kimmich-н булангийн цохилтоос орж ирсэн бөмбөгийг Герман хагас хамгаалагч L.Goretzka мөргөж гоол оруулснаар энэхүү тоглолтыг талбайн зочин Германы шигшээ баг 2:1-р хожиж чадлаа.
Хариу тоглолт Монголын цагаар 3сарын24 03:45 цагаас болно.