MSports logo
ЭЙФЕЛИЙН ЦАМХАГИЙН ОРЧИМД БАЙГУУЛАМЖ БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨ ЭСЭРГҮҮЦЛИЙН УЛМААС ЦУЦЛАГДАВ
  • А
    Админ

    10 сарын 5

  • ЭЙФЕЛИЙН ЦАМХАГИЙН ОРЧИМД БАЙГУУЛАМЖ БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨ ЭСЭРГҮҮЦЛИЙН УЛМААС ЦУЦЛАГДАВ

    Эйфелийн цамхагийн орчимд шинэ барилга барих төлөвлөгөөг байгаль орчныг хамгаалагчдын олон сарын эсэргүүцлийн жагсаал, 150,000 орчим хүний гарын үсэг зурсан өргөдлийн дараа болиуллаа.  "Парис 2024" зуны олимпын наадамд багтаан дуусгана гэж эрх баригчдын найдаж байсан уг схемийн дагуу 20 орчим модыг огтолж, кафе, дэлгүүр, бие засах газар, ачаа тээшний газар бүхий дөрвөн шинэ барилга барих төлөвлөгөөтэй байсан юм. Парис хотын захирагчийн нэгдүгээр орлогч Эммануэль Грегуар "Journal du Dimanche" сонинд "Бид цамхагийн эргэн тойронд баригдах аливаа төслийг бүрмөсөн цуцалж байгаагаа зарлаж байна, гэхдээ дахин тохижилт хэвээр байна" гэж мэдэгджээ. Байгаль орчны эсэргүүцлийн дараа тавдугаар сард модыг аврах шийдвэр гарчээ. 2017 оны арванхоёрдугаар сард Парисын хотын дарга Анн Идальго жил бүр 20 сая жуулчдыг Эйфелийн цамхагийн эргэн тойронд дэвшилттэйгээр угтан авах зорилготой олон улсын архитектурын уралдааныг эхлүүлсэн. Нийслэлдээ хамгийн томд тооцогдох 54 га талбай бүхий хотын цэцэрлэгт хүрээлэнг мөн Дю Трокадерогийн талбайгаас Цэргийн сургууль хүртэл төсөөлж байжээ. Улмаар Америкийн ландшафтын архитектор Кэтрин Густафсоноор ахлуулсан ялагч багийг 2019 оны тавдугаар сард сонгосон байна. Гэвч тэр цагаас хойш түүний "НЭГ" төслийг Парисын Зөвлөлийн гурван удаагийн зөвлөлгөөн, дэмжлэгийг үл харгалзан шалгаж, өөрчилжээ. Орон нутгийн олон оршин суугчид болон байгаль орчныг хамгаалах нийгэмлэгүүд энэ төлөвлөгөөг эрс эсэргүүцсэн байна. Үүний зэрэгцээ төсөв 50 сая еврогоос 72 сая евро болж, дараа нь 100 сая евро болж нэмэгджээ. 

     

    Н.Бэлгүүн